Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдана
2015-06-02

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан маргааш 10.00-12.00 цагт Төрийн ордоны А танхимд болно. Тус хуралдаанд ХТҮЗ-ийн 43 гишүүнээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцоно.


Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төслийг хэлэлцүүлнэ. “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төсөлд тусгасан тэргүүлэх чиглэлд хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх 2 дахь шатны гарааг эхлүүлж, дараах үр дүнд суурилсан стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх замаар хүүхдийн хүртэх эрхтэй нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлнэ хэмээн тодорхойлж байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
3сая иргэдээ авч явах чадваргүй боловсрол муутай хүмүүсийг их хуралд гаргасандаа иргэд бид гутарч байна хувь хүн өөрийнхөө төлөө ажиллаж байгаа ч монгол улсдаа хүн амын орлогийн ашгийн татвараа төлж улс эх орондоо үүрэгээ гүйцэтгэж яваа, их хуралд гарсан та бүхэн 3 сая иргэд ээ ажиллаж амьдрах нөхцөлийг нь яагаад хангаж өгч чаддаггүй юм вэ ажил хийж байгаа иргэд нь хэд байгаа билээ дээ ажил хийж бүй иргэд бид улсыг нууруун дээрээ үүрч яваа шүү дээ Улсын их хуралын дарга эрхэм гишүүд ээ
2015-06-03