1990 ээд оны охид хөвгүүд, залуучуудыг байлдан дагуулж явсан “Backstreet boys” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа гэнэ.
Энэ завшааныг нь "Evento" компани ашиглан Монгол улсад тоглолтоо хийх урилгаа илгээсэн нь амжилттай болж, зургаадугаар сарын 15, 16-ны өдөр ирнэ гэж мэдэгдлээ.
Мөн наадмын нээлтийн тоглолтод дуучин, жүжигчин Женнифер Лопесыг сая гаруй доллараар дуулуулахаар ярилцаж байгаа гэнэ. Түүнийг Монголд авчирснаар дэлхийд улсаа сурталчилах том ажил болно гэж үзэж байгаа хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ.
Дашрамд дуулгахад, "Evento" компаний хамт олон хоёр жилийн өмнө дэлхийн алдарт “Blue” хамтлагийг авчирч байсан билээ.
Б.Дэжид
Уншиж байна |