Г.Буяндоржийн шүүх хурал хойшиллоо
2015-06-03

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарт холбогдох шүүх хурал энэ сарын 15-ныг хүртэл хойшиллоо. Өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох байсан ч шүүх хурал давхардсаны улмаас ийнхүү хойшилсон байна.

 

Шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн 253.1-д зааснаар буюу шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оролцсон, бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс гадна хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутган шүүгчдэгчээр татаад байгаа билээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаар Г.Буяндоржид 2.3 жилийн ял оноож харин давж заалдах шатны шүүхээс түүнийг ялласан хуулийн зүйл заалт нь ойлгомжгүй гэх шалтгаанаар ийнхүү хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин