Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийжээ
2015-06-04

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Хаанбанкны Хархорин салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

 

Дуудлагын дагуу шалгахад БГД-ийн 8 дугаар хорооны иргэн П-ийн хийсэн орлогын гүйлгээнээс нэг ширхэг 20 мянгатын хуурамч дэвсгэрт илэрснийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгаж байгаа аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин