Ням гаригаас Төв шуудангийн уулзварыг хаана
2015-06-05

Энэ сарын долооны өдрөөс эхлэн Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийж гүйцэтгэхээр бэлтгэж байна.

 

 

1-р үе: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэлх замын зорчих хэсэг хаагдахад замын хөдөлгөөнийг тухайн 2 уулзварт хааж Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна.

 

Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө руу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин