Улстөрчид эдийн засгийг самарч байгаагийн нэг том жишээ нь Таван Толгой
2015-06-05


 

Бизнес эрхлэгч, ажил олгогчдын нэгдсэн төрийн бус байгууллагууд нэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд Улаанбаатар хотын худалдааны танхим (UBCC),  МҮХАҮТ, CEO club, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратеги хүрээлэн (ҮСХ) (INS), Монголын Бизнесийн зөвлөл (BCM), Санхүүгийн зах зээлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын авто замчдын нэгдсэн холбоо, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Америкийн худалдааны танхим (AmCham), Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөллүүд оролцлоо.

 

Тэдний зүгээс улс төр, хууль эрхзүйн орчин тогтворгүй байгаа нь бизнес эрхлэгчид төдийгүй улс орны эдийн засагт муугаар нөлөөлж байгааг хэлээд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав :

 

Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад санхүүгийн реформыг цаг алдалгүй шуурхай хийх шаардлагатай байна. Эдийн засагт чухлаар нөлөөлөх том том төслүүдийн шийдвэр зөвхөн УИХ, улстөрчдөөр дамжин гарч байгаа. Тиймээс улстөрчид эдийн засаг руу үе үе орж ирж самраад байна шүү дээ.

 

Өөр өөрсдийн эрх ашгийн үүднээс Засгийн газраа ажиллуулахгүйгээр зогсохгүй огцруулах хүртэл ярьж байгаагаа зогсоогооч эдийн засгаа самрахаа болиоч гэж зарим улстөрчдөөс хүсмээр байна.

 

Улстөрчид эдийн засгийг самарч байгаагийн нэг том жишээ нь Таван Толгой. Монгол улс 2013 онд ОТ, ТТ хоёр төслөө үндсэнд нь зогсоосон. Ингээд макро эдийн засгийн хүрээнд асуудал үүсч эхэлсэн учир эдийн засгаа сэргээхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталж уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эрхийг ЗГ-т өгсөн. ЗГ эрхээ эдэлж ТТ гэрээг боловсруулаад баталдгийн даваан дээр ашигт малтмалын тухай хуулийн гурван ч заалтыг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан УИХ-ын дарга өөрөө хүчингүй болгосон хуулийн заалтаа яриад ТТ-г гацааж байна. Одоогийн хуулиар бол УИХ ТТ-н гэрээнд оролцох эрхгүй.  Ингэж хуулиа зөрчин гацаа үүсгэж байгаа нь Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

 

/Монголын Бизнесийн зөвлөл/ Д.Жаргалсайхан :

 

Монголд улс төрийн эрх чөлөө хангалттай байгаа. Ард иргэд, хэвлэлийнхэн улстөрчдийг УИХ, ЗГ-г шүүмжлэх бүрэн эрхтэй. Үүнийгээ ч сайн хийдэг.

 

Мөн улстөрчид, УИХ нийгэм эдийн засгийн байдалдаа байнга нөлөөлж, тогтворгүй байдлыг бий болгоод байна.

 

Харин бизнесийн эрх чөлөө маш бага, бүр байхгүй ч гэж хэлж болохоор гэдгийг гадны судалгааны байгууллагуудын тайлангаас харж болно.


/CEO club/ гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт :

 

Сүүлийн гурван жилд Монголын эдийн засаг тасралтгүй буурч байна. Тиймээс энэ бууралт, хямралыг зогсоохын тулд бизнес эрхлэгчид бид нэгдэж дуу хоолойгоо хүргэж байгаа нь энэ.

 

Бидний зүгээс улстөрчдийг эдийн засагт нөлөөлөхөө болиоч, том төслүүдээ явуулж эдийн засгаа эрчимжүүлэхэд ЗГ-т туслаач гэж хүсмээр байна. Том төслүүдээ хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалт татах нь эдийн засгийн хямралаас гарах цорын ганц гарц.

 

/Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо/ ТУЗ-ийн гишүүн Ч.Ганхуяг :

 

Анх удаагаа бүх бизнес эрхлэгчид нэг асуудалд байр сууриа нэгтгэж байна.

 

Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг хамгийн энгийн жишээнээс долларын ханшийн бууралтаас харж болно. Мөн гадны хэвлэлүүдээр Монгол дахин нээгдлээ гэсэн утгатай мэдээллүүд цацагдаж байна. Энэ эерэг мэдээллийн урсгалыг таслахгүй байхын тулд улстөрчид бизнесийн асуудлаас хол байж эдийн засгийн улстөржүүлэхгүй байх хэрэгтэй байна.

 

Популист улстөрчдийг улс орноо хойш нь татсан увайгүй үйлдлээ зогсоохыг уриалж байна.

 

/Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл/ н.Сайнбаяр :

 

“Бэлэн мөнгө бол хаан” гэдэг үг байдаг. Харин сүүлийн гурван жилд бэлэн мөнгө орж ирсэнгүй. Бэлэн мөнгөний урсгалыг оруулж ирэхээр Ерөнхий сайд сайн ажиллаж байна гэж дүгнэж байгаа.

 

Харин зарим улстөрчид ерөнхий сайдыг огцруулах асуудал яриад эхэллээ. Энэ улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг огтхон ч тооцохгүй байна. Бид дотроо яаж ч хэмлэлдэж байсан гадаад ертөнцөд Монгол гэсэн ганц л имиж харагдах учраас имижээ зөв бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

 

ЗГ огцрох, ОТ гэрээг эргэн харах зэрэг асуудал гадаад ертөнцөд тархах юм бол ерөнхий сайдын бүрдүүлж ядаж яваа нэр хүнд нуран унах нь хэдхэн хоногийн л асуудал.

 

Эх сурвалж: iKon.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Таныг дэмжиж байна.
2015-06-05
Зочин:
Vйлийн vр гэж хэцvvюмаа! АН засаглаагvй байхдаа менч олон ажлыг шоудаж унагаж билээ!? Одоо эргээд еерсед дээр нь ирэх юм? АН-н есгеж бойжуулсан залуу шоучид багшаасаа хэд дахин давуу юм! Ккк
2015-06-05
Сар:
Ирээдуй хойч залуус маань унэний дуу хоолой болж чадахгуй гадныханд худалдагдаад байгаа хэсэг хумуусийг хаммгаалж байгаа нь тун харамсалтай Байна ирээдуйгээ тунгалаг бохир луйвар хуйвалдаанаас цэвэрлэж чадахгуй бол хэдэн уеэрээ аль нэг улсын идэж болж дуусна Лхагважавыг овоо шударга хун гэж бодож Байсан яаасан амархан зусээ хувиргаж Байна бидэнд зев гэрээ зевеер баялгаа эзэмшиж байж хегжине
2015-06-05
Зочин:
урванег
2015-06-05
Zochin:
Teneg Uyangaag ex ornoosoo cuuj yaeuul
2015-06-05
Zochin:
Teneg Uyangaag ex ornoosoo cuuj yaeuul
2015-06-05
Зочин:
Энэ ЭМ СИ ЭС ЯАСАН ОЛОН ХҮМҮҮСТ АВИЛГА ӨГӨӨ ВЭ. ЭНЭ ЛХАГВАЖАВ ХҮРТЭЛ ЭХ ОРНОО ХУДАЛДАХААР ХУЙВАЛДАЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ.
2015-06-05
Tog:
Улсын эдийн засгийг атаархуу улс төрчдийн хорон санаа самарч байна. Женко, эрүү Эрдэнэчимэг, хорт Зи гэх мэт улс төрийн террористууд хорлон сүйтгэх ажиллагаа хэрээс хэтэрлээ.
2015-06-05
зочин:
Таныг дэмжиж байна.
Зочин:
Дэмжигчид хоер гэрээ хийгдээд байгаа гэдгийг ойлгодог л баймаар ард тумэн Т Т ОТ н гэрээнуудийг теслуудийг Маш их хулээн Байсан хулээн Байна гэтэл Улс терчид нь хувийн зорилго ор Йинглак дээр монгол дээр гэрээнууд хийж гадныхантай хуйвалдаж монголоо худалдаад байгаад их гутаж байгаа та бухэн энэ бурууг л залруулах талаас ярилцсан бол ок байлаа
2015-06-05
Zochin:
Ed nar chin harin jinhene nohoi nar bna sh de
2015-06-05