Хэргийг шалгаж байна
2015-06-06

Жонш ачсан машинд хүний цогцос нууж, Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу гаргахыг завдсан үйлдэл өнгөрөгч сарын 29-ний өдөр гарсан тухай мэдээлсэн.

 

Уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр цогцосны хэн болохыг тогтоосон бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж эх сурвалж мэдээлсэн.  

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин