Орчин үеийн бүжгийн фестиваль Чингисийн талбайд болно
2015-06-06

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын соёлыг сурталчилах, орчин үеийн чөлөөт бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, чөлөөт бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилгоор “Юби дэнс фестиваль”-ийг энэ сарын 27-ны 18.00 цагаас Чингисийн талбай дээр зохион байгуулах гэж байна.

 

Уг арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд орчин үеийн чөлөөт бүжгийн төрөл болох рэп бүжиг, хип хоп бүжиг, брэк бүжиг, гудамжны бүжиг, электро бүжгийн төрлүүдээр бүх насны бүжгийн хамтлагууд оролцож болох аж. Тэмцээний урьдчилсан шалгаруулалт 6энэ сарын 20-ны өдрийн 10.00 цагт Баянзүрх дүүргийн соёлын ордонд эхэлнэ.

 

Урьдчилсан шалгаруулалтаас 2-20 хүний бүрэлдэхүүнтэй нийт 20 баг фестивальд  оролцох эрхтэй болно.

фестивалийн үеэр

  • Монголын орчин үеийн чөлөөт бүжгийн бүх урсгал, бүжгийн бүх хамтлагууд нэг тайзнаа халз тулаан

 

  • Шилдэг бүжигчидийн нэгийн эсрэг нэг бүжгийн тулаан

 

  • Олон нийтийг хамарсан Флаш моб бүжиг

 

  • Чөлөөт бүжгийн фото зургийн түүхийг харуулсан майхан ажиллана

 

  • Бүжгийн сургуулиудын танилцуулга

 

  • Хамтлаг дуучид, ДЖ тоглолт

 

  • Хөгжөөнт тоглоом зохиогдоно

 

  • Экстрим холбооны үзүүлэх тоглолт болно.

 

Нийт 13 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцохыг хүссэн залуус https://www.facebook.com/ubdancefestival хаягаар орж анкет бөглөх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин