Вирусын халдвар орж ирэхээс сэргийлж байна
2015-06-08

Коронавирусийн халдвар хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт албан даалгавар хүргүүлжээ.

 

Энэ дагуу хилээр нэвтэрч байгаа иргэдийн биеийн халууныг хэмжих, голомттой бүс нутгаас ирэгсдээр эрүүл мэндийн асуумж, судалгаа бөглүүлэн танадах, халдварын талаархи мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөхийн зэрэгцээ онгоц ирж, буцах болон хүлээлгийн танхимд зурагт хуудас, мэдээллийн самбар байрлуулсан байна.

 

Мөн  хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нар сэжигтэй зорчигч илэрсэн үед үзлэг хийх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тусгаарлах арга хэмжээ зэргийг өндөр түвшинд зохион байгуулж, улсын байцаагч, ажилчдад халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч аюулгүй байдлыг нь хангах гэнэ.

 

Түүнчлэн амны хаалт, бээлий, нүдний шил, халад, комбинзон гутал зэрэг хамгаалах хувцас, хэрэгслээр ханган, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлж, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зэргийг албан даалгаварт тусгажээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zo:
Nuguu kino ni bieleed bn uu haniad gj kino aimaar yumaa
2015-06-08
өйбөйбыөйб:
Солонгосоос ирж байгаа иргэдийг дор хаяж 7 хоног тусгаарлавал яасан юм бэ
2015-06-08