“Гацуурт”-ыг хойшлуулав
2015-06-09

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг эхлэн хэлэлцэх байлаа. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлэг  уг асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан юм. Тус бүлгийн хувьд Гацууртын ордын хувийг тогтоох асуудлыг энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.  Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ярихдаа "Гацууртын ордыг 100 хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг манай намын зүгээс гаргасан. Гэтэл гэнэт өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцэж 34 хувийг төр эзэмшиг санал оруулж ирж байна. Гацууртын ордын хувийн асуудлаар салбарын сайдаас мэдээлэл авах нь зүйтэй. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй" гэлээ. Тиймээс  уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.   

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
sergelen:
100huvi huviinh bh ni zuv tur tatvaraa sain avah heregtei oyu tolgoin 34 huviig avaad boon or bgaa bizdee
2015-06-10