Өнөөдөр болох үйл явдал
2015-06-10

09.30-13.30 цагт Мэдээллийн технологийн үндэсний парк "Монгол Австралийн найрамдлын нийгэмлэг"-тэй хамтран "Мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжил" сэдвийн дор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан семинар зохион байгуулж байна.

 

09.00 цагт "Бага боловсрол нөхөн олгоход орон нутгийн удирдлагын үүрэг оролцоо" сэдэвт семинар  Багшийн хөгжлийн ордны 2 давхарын хурлын танхимд эхэлнэ

 

10.00 цагт Ганзам 20-р сургууль дээр Ерөнхий боловсролын 5 сургуулийн хамтарсан бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох ёслолын ажиллагаа болно.

 

10.00 цагт Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төв /Хан-Уул дүүрэгт ТВ-5 телевизийн яг хажууд/-ийн байранд "Хүүхэд бол бидний ирээдүй" өдөрлөг болно.

 

10:30 цагт Эрүүл мэнд,спортын яам, АНУ-ын Gilead Sciences компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

 

11.00 цагт МҮХАҮТанхим, Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн орон нутгийн 9-н салбар танхимыг төлөөлөгчөөр сонгох зорилгоор  "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурна. 

 

12.00 цагт Гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Нарантуул” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт  Улаан Гэр галлерейд болно.

 

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Английн Үндэсний Балетын гоцлооч Лорета Самерскэйлс манай улсад урилгаар ирж ДБЭЧ-ын гоцлооч О.Ганцоожтой хамт Жизель балетад хамтран тоглох болсноо хэвлэлийнхэнд мэдээлнэ.

 

12:30 цагт Гамшгийн эрсэг төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудлаар маш чухал мэдээлэл хийнэ.

 

16:00 цагт "Зангараг" МУСК-ний нээлт  Тэнгис кино театрт болно.

 

20:00 цагт  ХСИС-ийн төгсөлтийн арга хэмжээг угтан "Туяа оройн тоо" ёслолын жагсаал ХСИС-д /Хуучнаар цагдаагийн академи/ болно.

Shuud.mn
Сонин хачин