Монгол Улс 6932 шинэ хүнээр бүл нэмжээ
2015-06-11

Үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сард 6932 шинэ хүнээр Монгол Улс бүл нэмжээ. Энэ нь сүүлийн таван жилийн тавдугаар сарын хамгийн өндөр үзүүлэлт аж. Харин хамгийн бага нь 2012 оны тавдугаар сард 6050 хүүхэд мэндэлсэн үзүүлэлт юм байна.

 

Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал төрөлт буурчээ. 2014 оны эхний таван сард 33600 хүүхэд мэндэлсэн байсан бол 2015 оны мөн үед 33493 хүүхэд төрснийг Статистикийн хорооноос мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин