Төрийн ордон шатсан талаар хариуцлага ярих хүн алга
2015-06-12

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төсөлд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.  Дараагаар нь Галын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Энэ хуулийн төслийг оны өмнө хэлэлцээд явж болох байсан. УИХ-ын дарга энэ танхим дотор уг хуулийг нэн яаралтайгаар оруулж ир гэснээс хойш 4-5 сар болсон байна.  Маш яаралтай оруулж ирэхийн тулд татсан гэж Д.Лүндээжанцан гишүүн хэлж байгаа. Энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэх ёстой юм. Хууль боловсруулаад хэлэлцэж байхад татаж авсан сайд нар байх байлцах хэрэгтэй. Татаж авсан шалтгаанаар юу өөрчилсөн гэдгийг Онцгой байдал хариуцсан сайд орж ирж сонсох ёстой. Гэтэл өнөөдөр өөр хуралтай гэсэн шалтгаанаар орж ирэхгүй  байгаа нь өөр асуудал. Төрийн ордон шатсан талаар хариуцлага ярьж байгаа хүн алга. Шатаалгаж байсан түүх байснаас өөрөө шатсан түүх байхгүй. Галынхаа хуулин дээр ач холбогдол өгөхгүй байна. Дээр нь  Төрийн ордонд гал түймэр гарсан талаар хариуцсан сайдаас нь  асуулга тавих хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энэ бол цаг хожих гэж оролдсон оролдлого. Өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдэж байна. УИХ-ын дарга анхны хэлэлцүүлгээр нь хэлэлцэх бололцоотой хууль гэж байгаа. Гишүүдээс гарсан горимын саналыг нэгтгэсэн. Уг нь яаралтай горимоор оруулж ирсэн бол хурдан баталж болох байсан байх. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал дотор хамгийн сүүлд нь байж байгаа. Гэхдээ үүнийг чамбай хууль гарах байх гэж найдаж байна гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь хэлэлцэхийг дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
bid:
avgain hulgaich ooroo hulgaich dandaa hucan novsh harhaas durgui hureed bn
2015-06-13
bi:
terbishdawga hentei hariutslaga yrih geed bgaa yum be. Hamgiin turuund chi uuruu hariutslaga huleeh estoi nuhur shuu dee.
2015-06-12