Улиастай-Гачуурт чиглэлийн зам хаалттай
2015-06-13

Улиастай-Гачуурт чиглэлийн автозамыг өнөөдрөөс хаалаа. Тодруулбал тус чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд  1 метрийн диаметртэй төмөр  бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж  өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 13-ны 08:00 цагаас 27-ны 07:00 цаг хүртэл замыг хаах юм байна.

.

Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн замыг  энэ сарын 15-ны 23:00 цагаас 29-ний 07:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж  зам барилгын ажил хийх болсон. Зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин