Дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилж байна
2015-06-15

Өнөөдөр дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилж байна. 

 

Уг нь хотын төв замд дулаан, цэвэр усны шугамын өргөтгөл, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор хотын төвийн замын урсгал чиглэлд өөрчлөлт оруулж, өнөөөдрөөс эхлэн хотын төв замуудад автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор төгссөнөөс хамааран хөдөлгөөнд оролцуулахаар болсон байсан.

 

Гэвч уг хязгаарлалт тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа юм. Тиймээс өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт хуучин шигээ, хэвийн үргэлжилж байна. 

 

Өнөөдөр 1, 6-аар төгссөн автомашиниуд хөдөлгөөнд оролцохгүй. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин