Тристан Томпсон хамгийн өндөр цалинг хүсч байна
2015-06-15

Кливленд Кавальерс багийн самбарын тоглогч Тристан Томпсон удахгүй өндөр дүнтэй цалингийн чек хүлээн авдаг болно. Энэ зун чөлөөт агент болж байгаа түүнийг хамгийн өндөр цалин, эсвэл түүнтэй дөхөж очих хэмжээний гэрээ хийх хүсэлтэй байгаа гэдгийг төлөөлөгч Рич Пол нь хэлжээ.

 

 

(Рич Пол нь Леброн Жеймс тэргүүтэй олон тоглогчийн төлөөлөгчөөр ажилладаг)

 

Хэдэн сарын өмнө Томпсонг дөрвөн жилийн 52 сая долларын гэрээнээс татгалзсан гэдэг мэдээ гарч байлаа. Тухайн үед чадамжаасаа илүү цалин хүсч байна гэх шүүмжлэл дагаж байсан бол одоо бүгд хүлээн зөвшөөрч байна.

 

Кевин Лав плейоффын эхний шатанд гэмтсэнээр Тристан Томпсонд өөрийгөө харуулах боломж олдсон. Улмаар тэр довтолгооны самбарт ямар мэдрэмжтэй, дайчин, ашигтай тоглогч вэ гэдгээ харуулаад байгаа юм.

 

Бүсийн шигшээ тоглолтын үеэр Леброн Жеймс Томпсоныг “бүхий л замналынхаа турш Кавальер байх ёстой” гэж тодорхойлсон нь, дэлхий дээрх хамгийн шилдэг тоглогчийн магтаалын үг байсан юм.

 

Үүнээс харахад Кавальерс түүнийг авч үлдэхдээ багагүй мөн зарах бололтой. Гэхдээ Кевин Лав дахиад нэг жил үлдэх хүсэлтэй байгаа, үүн дээр нь Тристан Томпсон өндөр цалингаар дахин нэг жил сэлгээнд тоглохыг зөвшөөрөх үү гэдэг асуудал Кавальерст гарч ирнэ.

 

Эс бөгөөс Томпсон өөр багийг сонгох магадлал өндөр.

 

 

 Эх сурвалж: www.scoreport.mn

 

Shuud.mn
Сонин хачин