Нийслэлчүүдэд зориулсан аялал, амралтын үзэсгэлэн үүдээ нээлээ
2015-06-19

 

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод болон хилийн чанадад аялах явдал эрс нэмэгдэж, аяллын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд олноор байгуулагдсан билээ. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэхэд зорилгын дор зохиогдож буй “Улаанбаатур” үзэсгэлэн үүдээ нээлээ.

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатур” үзэсгэлэн нь аялал жуулчлал эрхлэгчдийг хэрэглэгч буюу аялагч, иргэдтэй шууд холбох зорилготой, гадаадад аялагч, дотоодод аялагч нарт зориулсан мэдээллийг нэг дор багтаасан анх удаагийн үзэсгэлэн юм. 

 

7 улс, 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, гадаад аяллын компаниуд, жуулчны бааз, амралтын газрууд, тээвэр, даатгал, аяллын техник хэрэгслийн компаниуд, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд, аяллынклубүүд, аялал, амралттай холбоотой худалдаа, үйлчилгээ эрхлэгч нийт 80 байгууллага, нэгжийн төлөөлөл үзэсгэлэнд оролцож байна.

 

Мишээл үзэсгэлэнгийн төвд маргааш, нөгөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн хуваарь болон зочин илтгэгч нарын мэдээллийн хуваарийг танилцуулж байна.

 

 

ҮНДЭСНИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН “УЛААНБААТУР

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХӨТӨЛБӨР

 

 

2015 оны 06 дугаар сарын 19-21-ний өдөр Баасан, Бямба, Ням гараг

 

12.00  Тухайн өдрийн үзэсгэлэнгийн нээлт

 

12.10  Урлагийнтоглолт

 

12.30  Гадаад дотоодын оролцогч, байгууллагуудын мэдээлэл сурталчилгаа

 

  • Аймаг, сумд, зорихгазруудынмэдээлэл, сурталчилгаа
  • Улсынтусгайхамгаалалттайгазар нутгуудынтанилцуулга
  • Гадаад улс, хотуудын танилцуулга
  • Дотоодын оролцогч байгууллагуудын танилцуулга
  • 2015 оныгадаадынонцлох зорихгазар-Окинаваарал
  • Автомашиныгаялалдбэлтгэхзаавар зөвлөгөө
  • Аянызориулалтынхувцас, хэрэглэлийнонцлог, сонголтыгхэрхэнхийхталаар зөвлөгөө
  • Майхан, унадагдугуй, гэрэлзургийнаппарат сонгох тухайзөвлөгөө
  • Эрүүлмэндийнаяллынталаар танилцуулга
  • Ахмадынболоншашинмөргөлийнаяллын талаар танилцуулга
  • Агаарын тээврийн компаниудын шинэбүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга
  • Төмөрзамаараялагч, жуулчдадзориулсаншинэбүтээгдэхүүнийтанилцуулга

 

16.00  Өдрийн арга хэмжээний хаалт

Shuud.mn
Сонин хачин