Сургагч багш нарыг бэлтгэжээ
2015-06-19

“Эх орон-36” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн ХГБХХ-ээс 18 сум, холбогдох байгууллагын 81 сургагч багшийг бэлтгэн батламжилжээ.

 

Сургалтыг Өвгөнжаргалант хүүхдийн зусланд явуулж, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо, Скаутын холбоо, Насан туршийн боловсролын менежерүүд хамтран зохион байгуулсан байна.

 

Сургагч багш нарыг “Эх орон-36” хөтөлбөрийн аргачлалаар 16 өртөөгөөр аялуулан 16 цагийн сургалтаар мэдлэг, чадвар, дадлыг олгон, арга зүйн зөвлөмжийг өгч хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, гэрээ байгуулжээ.


Энэхүү ажил нь Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэнийг төлөвшүүлэх” зорилгын хүрээнд өрнөж байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин