ЭЕШ дууслаа
2015-06-21

Элсэлтийн ерөнхий шалгалтад орж буй шалгуулагчид өнөөдөр сүүлийн шалгалтаа өглөө.

 

Эхний шалгалтууд өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн юм. ЕБС төгсөгчид түүх, хими, англи хэлний шалгалтыг өгсөн  юм.   Өнөөдрийн хувьд 08:00 – 09:40 цагт Физик, 11:30 – 12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20 – 15:40 цагт Орос хэлний шалгалт өгснөөр ЭЕШ дууслаа.

 

Элсэлтийн шалгалт өгч байгаа хүүхдүүд  зайлшгүй авч очим  материалуудаасаа заримыг мартсан тохиолдол нэлээдгүй гарч байжээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин