Ломбардууд хууль зөрчжээ
2015-06-22

Гэрэл зургийг www.mpa.mn

 

ШӨХТГ-аас ломбардын үйл ажиллагаанд хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулав. Шалгалтад нийслэлд  үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ломбардыг хамруулжээ. Ингэхдээ дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

 

-Ихэнх ломбард 7-30 хоногийн хугацаанд 3.5-10 хувийн хүүтэй зээлийг олгож,  хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-иас дээш хувиар алданги, торгууль тооцож байгаа нь Иргэний хуулийг зөрчсөн.

 

-Гэрээний хугацаа дууссан эд зүйлийг худалдан борлуулахдаа зээлдэгчид эхлээд бичгээр мэдэгдэх ёстой аж. Мэдэгдсэнээс 10 хоногийн хугацаанд эд зүйлсээ аваагүй тохиолдолд худалдан борлуулж, үлдсэн мөнгийг зээлдэгчид буцаан олгоно гэсэн Иргэний хуулийн заалтыг мөн зөрчжээ.

 

Гэрэл зургийг www.mpa.mn

 

Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний хуулийн зохих заалтуудыг үндэслэн зөрчил гаргасан ломбардын эздэд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн энэ асуудлаар аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлжээ.

 
Shuud.mn
Сонин хачин
kkkkkkkkkkkkkk:
zaraad iluu mongo garhguishdee lombard zah zeeliin unend tulgaj ym avdiishdee yugaa ch medhgui heden hun bhiimaaaa
2015-06-22