Анхаар! Хүүхэд
2015-06-22

Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт өнгөрөгч амралтын өдрүүдэд хүүхэд зам тээврийн осолд өртсөн 11 осол бүртгэгджээ. Сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны есөн хүүхэд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон байна.

Хэдийгээр сурагчдын зуны амралт эхэлсэн боловч хүүхэд зам тээврийн осолд өртөх нь буурахгүй хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд ихэвчлэн замын хөдөлгөөнд явган зорчигчоор оролцож явах үедээ буюу эцэг эхтэйгээ хамт явж байхдаа осолд өртөх нь элбэг байгаа аж. Иймд хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцож яваа бол аюулгүй байдлыг нь сайтар хангах, хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх.

 

Хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хэрэв замын хөдөлгөөнд оролцож яваа тохиолдолд асран хамгаалагч нь хүүхдийг хөтөлж буюу тэвэрч оролцох, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна. 

 

Мөн замын зорчих хэсэг дээр гар дээрээс худалдаа хийж байгаа хүүхдүүдээс ямар нэгэн бүтээгдэхүүн худалдан авч, тэдний амь нас, эрүүл мэндэд заналхийлэхгүй байхыг ч анхааруулав. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин