Хөвсгөлчүүд ”Аавуудын өдөр”-ыг тэмдэглэжээ
2015-06-22

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааг сайжруулахад аавуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Би хамгийн сайн аав” өдөрлөгийг Уран дөш зусланд зохион байгуулжээ.

 

Өдөрлөгт хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдийн 100 орчим аав оролцож, хариуцлагаа ухамсарлан биелүүлдэг болох, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн халуун дотно зөв харилцааг бий болгох, хорт зуршлаас гэр бүлээ хамгаалахад суралцах, үлгэр дууриалалтай гэр бүл болох хөдлөгөөнийг өрнүүлэх зэргээр сургалт мэдээлэл сонсож дадлага ажлыг хамтдаа хийж харилцан ярилцжээ.

Shuud.mn
Сонин хачин