Хакерууд зорчигчдод заналхийлжээ
2015-06-23

 

Хакерууд Польшийн нийслэл Варшав хотын агаарын тээврийн “LOT” компанийн дотоод сүлжээг хакердаж, 1400 орчим зорчигчдын амь насанд заналхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Сүнс баг” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд “LOT” компанийн олон улсын нислэгийн хуваарийн самбарыг хакерджээ.

 

“Нислэгийн хуваарийн самбарыг хакердсанаас болж хамгийн багадаа 5000 орчим жуулчин нутаг буцаж чадаагүй” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Себастян Микосзи мэдэгджээ. Гэнэтийн дайралтаас болж 20 онгоц нислэгээ цуцалж, яаралтай газардсан байна. Нислэгт гарсан онгоцуудыг газардахгүй бол дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн байна.

 

Варшавын цагдаа нар хакеруудыг орон даяар эрэн сурвалжиж эхэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин