Амиа золиослогчийг устгасан цэргийг шагнав
2015-06-24

Афгинастаны нийслэл Кабул хотноо байрлах парламентын ордонд энэ долоо хоногийн эхээр хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид нэвтэрч, халдлага үйлдсэн билээ. Хэт даврагчид хуралдааны танхимд бөмбөг дэлбэлж, ордны ажилчдыг барьцаалахыг санаархсан юм. Ордны хамгаалалтын алба шуурхай ажиллаж, оронд нэвтэрсэн хэт даврагчидтай хагас цаг орчим тулалдаж, ялалт байгуулсан. Энэхүү халдлагаас нэг өдрийн дараа машинтай амиа золиослогч парламентын ордонд руу дайрсан ч армийн цэрэг Еса Кан гэмт этгээдийг аюулгүй болгосон байна.

 

Еса Кан машинтай амиа золиослогчийг аюулгүй болгосноос гадна парламентын ордонд нэвтэрсэн хэт даврагчдыг устгахад онцгой гавьяа байгуулсан учир тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани түүнийг ажлын өрөөндөө хүлээн авч, баатарлаг, үнэнч занг нь өндрөөр үнэлж “Баатар одон”-гоор шагнасан байна. Ерөнхийлөгч одон гардуулах үеэрээ “Афганистаны бүх цэрэг зоригтой байвал ямар ч дайсан биднийг эсрэг чиглэж чадахгүй” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч Гани твиттертээ “Афгинастаны баатар чамд амжилт хүсье” хэмээн жиргэжээ. Халдлагын дараа парламентын ордон хаалгаа барьсан бөгөөд гишүүд хэсэг хугацаанд амралтаа аваад байгаа аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин