Амралт зугаалгаар явахдаа сэрэмжлээрэй
2015-06-24

Манай улс бусад улс орнуудтай харьцуулахад  хачигт халдварын байгалийн голомтын идэвхтэй бүсэд оршдог байна.

 

Ялангуяа ОХУ-тай хил Залгаа Сэлэнгэ,Хөвсгөл,Булган, Хэнтий, Дорнод аймгууд нь  хамгийн идэвхтэй голомт юм байна. Мөн Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотод энэ өвчин зонхилон бүртгэгдээд байна.

 

Хачигт хазуулсны улмаас халдварладаг 30 гаруй халдварт өвчин байдаг байна. Голомтот бүс нутагт амьдардаг хүмүүс нь  самар, жимс, эмийн ургамал түүж байгаад ихэвчлэн хачигт хазуулдаг байна. Улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31% (112) нь батлагджээ. Эдгээрийн 95 (85.7%) нь хачигт риккетсиоз, 7 (6.25%) нь хачигт боррелиоз, 11 (8.05%) нь хачигт энцефалитын тохиолдол болох нь батлагдсан байна.

 

Хачигт хазуулсан тохиолдолд толгой өвдөх,халуурах,бие сульдах,үе мөч өвдөх,хачиг хазсан газар улайлт үүсэх, арьсаар тууралт гарах ,нойр муудах,олон удаа бөөлжих зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна.

 

 

Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа  тод өнгөтэй, битүү хувцас өмсөх, голомттой газар ажиллаж байгаа бол мөн 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачиг үргээх бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин