Буудлагын УАШТ эхэллээ
2015-06-24

Хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаа буудлагын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт зохиогдож байна.

 

Тус тэмцээнд өсвөр үе залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний наймд шалгарсан тамирчид, шигшээ багийн тамирчид, Дархан-Уул болон Булган, Орхон, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас ирсэн нийт 165 тамирчин 10 төрлөөр дөрвөн хоног өрсөлдөж дүнгээ гаргах юм. Тэмцээнд Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, урт бууны төрөлд олимпийн эрхээ авсан Г.Нандинзаяа, урт бууны шилдэг тамирчин н.Баяраа, н.Янжинлхам, Азийн тоглолтын аварга Ч.Нарантуяа, Дэлхийн цомын аварга Ц.Мөнхзул болон шигшээ багийн тамирчид оролцож байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин