Бобби Браун ухаан алджээ
2015-06-26

Уитни Хьюстоны охин Бобби Кристинагийн биеийн байдал эрс муудаж, өчигдөр энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн билээ. Түүний сэргэх магадлал буурч, ургамлан хүн болсон хэмээн Уитнигийн дүү Пал Хьюстон мэдэгдсэн юм. Энэхүү мэдээллийг дараа охиныхоо хэвтэж байгаа эмнэлэг рүү явж байсан Бобби Браун гэнэт ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бобби Браун хэдэн өдөр нойр, хоолгүй явж, охиноосоо болж сэтгэлийн гүн хямралд орсон хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Тэрбээр эмнэлэгт хүргэгдснийхээ дараа твиттертээ “Би сэрчихлээ. Жоохон ядарсан бололтой. Одоо эмнэлгээс гарлаа. Охин дээрээ очлоо. Би зүгээрээ, бүү санаа зов. Охины минь төлөө залбираарай. Бурхан минь, охинд минь эрч хүч, эрүүл бие, урт нас хайрла” хэмээн жиргэжээ.

 

Тэрбээр охиныхоо сүйт залуу Ник Горданыг цагдаад өгөхөө мэдэгдэж “Энэ хүүгээс болж охин минь ухаангүй болсон. Тэр алуурчин. Хэрвээ охинд минь муу зүйл тохиолдвол түүнийг шууд хороох болно” гэсэн байна. Бобби Лос Анжелесийн цагдаагийн газарт Горданы эсрэг гомдол гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин