Голландын шинжээчид Донецкт ажиллана
2015-06-29

 

Өнгөрсөн оны долоодугаар сард Малайзын “MH17” зорчигч тээврийн онгоц Украины зүүн хязгаарын Грабово хотноо осолдсон билээ. Ослын улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан юм.  Амиа алдагсадын ихэнх нь Голландын иргэд байсан бөгөөд ослын дараа тус улсын шинжээчид бие даасан мөрдлөгө явуулж, зорчигчдыг таних ажиллагааг удирдсан билээ.  Голландын шинжээчид ослын газрыг бүрэн хяналтандаа авч, ирэх сараас эхлэн “Бүгд Найрамдах Донецк улс”-д тусгай мөрдлөгө явуулж, гэрчүүдтэй уулзахаар болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Ослын газар хамгийн эхэнд салан тусгаарлагчид ирсэн бөгөөд тэд “МН17”-ийн осолтой ямар ч холбоогүй. Украины армийнхан онгоцыг харвасан” хэмээн мэдэгдсэн ч гэрчийн мэдүүлэг өгөхөөс эрс татгалзаж, шинжээчдийг ослын газраас өөр бүс нутгуудад нэвтрэхийг Донецкийн удирдлагууд хориглосон юм.

 

Шинжээчид Донецкийн иргэд болон зарим удирдлагуудын утасны яриаг чагнахаар болжээ.  “Тэд Луганскт тусгай мөрдлөгө явуулах хүсэлтээ илгээсэн ч татгалзсан хариу авсан” хэмээн Голландын Ерөнхий сайд мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин