Ажилгүйдлын түвшин өндөр байна
2015-06-30

Нийслэлээс хамгийн их алслагдсан аймаг Баян-Өлгий аймагт  ажилгүйдлийн түвшин улсын дунджаас ямагт өндөр гардаг аж.

 

 

Тэр дундаа Турк, Орос, Казахстан зэрэг оронд их, дээд сургууль төгссөн дээд боловсролтой ажилгүйчүүд маш олон байдаг гэнэ. Учир нь дээрх газруудад төгсөөд ирсэн хүмүүсийн хүсэл сонирхолд нийцэх томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж аймагт байхгүйтай холбоотой аж.

 

Энэ тухай Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия ажилгүйдлийн талаар мэдээлжээ.

 

Тэрээр,  "Ажилгүйдлийг бууруулах чиглэлээр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг орон нутагтаа зохион байгуулалттайгаар хэрэгжүүлдэг ч санасанд хүртэл үр дүн өгөхгүй байна. Баян-Өлгийд бэлэн ажлын байр бий болгосноос илүү хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Саяхнаас дээд боловсролтой залууст чиглэсэн тусгай ажлын байрны төсөл санаачилж байна" хэмээн ярьжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин