Монгол Улс бизнесийн салбарт эргэн ирсэн
2015-07-02

 

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн томоохон агентлагууд болох “CNBC” телевиз, “Financial Times” сонин, “Ройтерс” агентлагт ярилцлага өглөө.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа талаар сэтгүүлчидтэй ярилцаж, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

 

Тэрбээр  Монгол Улс бизнесийн салбарт эргэн ирсэн. Өнөөдөр Монгол Улсыг хөрөнгө оруулагчид анхааралтай харж байгаа. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг 7,8 хувийн өсөлттэй гарсан. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт богино хугацаанд эерэг нөлөө үзүүлдэг. Бид хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулж баталсан. Уг хуулиар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгдэд нь ижил нөхцөл өгсөн гэдгийг ярилцлагуудын үеэр онцоллоо.

 

Монголын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай байх ёсгүй. Бид эдийн засгаа төрөлжүүлэх дээр ажиллаж байгаа. Монгол Улсад хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд хөрөнгө оруулах олон салбар байна.

 

Манай улс гурван сая хүн ам, өргөн уудам нутаг дэвсгэр, 60 гаруй сая толгой мал, 80 орчим төрлийн элементтэй 6000 гаруй байгалийн баялаг ордтой. Өнөөдөр эдийн засагт бий болж байгаа боломж бололцоог урт хугацаанд ашигтай байлгахад хүчин чармайлт гарган ажиллаж байна.

 

Ерөнхий сайд “Бидний зүгээс хөрөнгө оруулагчдад өгч байгаа хамгийн чухал мессеж бол хөрөнгө оруулалт хийх, бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх бүх харилцаа чөлөөтэй. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын үүд хаалга үргэлж нээлттэй байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
huygaa:
ediin zasgaa uud ni tataad awbal ch shan l bna shv ystoil gertee honoh zawgvil ywj bna daa
2015-07-02
huygaa:
ediin zasgaa uud ni tataad awbal ch shan l bna shv ystoil gertee honoh zawgvil ywj bna daa
2015-07-02
jagaa:
zaa amjilt ywaad bdag ym shv
2015-07-02
иргэн:
улсынхаа төлөө гэртээ ч хонох завгүй явж бна даа амжилт
2015-07-02
lhamaa:
ajliin amjilt hvsie
2015-07-02
oogiii:
erunhii said mash ih ajil hiij bn demjij bga shv iim erunhii saidtai bolsondoo bayarlaad ch bga ym shig kkk
2015-07-02
сээгий:
Асар их баялгаараа барьцаалж мөнгө босгох нь зөв л шийдэл Энэ мэт асуудлаа шийдвэрлүүлж байгаа улс гүрнүүд олон байна Нээх мундаг шударга царайлж хойч үедээ өр үлдээлээ ч гэх шиг Чингис Самуурай бондноос зээл авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон үйлдвэрүүд бий болсон чухал үр ашиг бидэнд байна МАНгарууд авсан зээлээ тараагаад идэж хуваагаад дуусдаг Харин Алтанхуяг Сайханбилэг нарын массны ажил энэ улс орны төлөө гэдэг нь илт байгаа
2015-07-02