Ослын буруутан нь нисгэгчид гэв
2015-07-02

Тайванийн агаарын тээврийн “Trans Asia” компанийн “ATR-72” онгоц өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр Нанган дүүрэгт байрлах Кийлөнг голд осолдсон билээ. Онгоцонд нийт 58 хүн зорчиж явснаас 43 хүн амиа алджээ. Хэсэг хугацаанд нууц хэвээр байсан “ATR-72”-ийн ослын шалтгаан тодорхой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Осол гарах өдөр онгоцны нэг хөдөлгүүр эрчим хүчгүй болсон учир ахмад болон хоёрдугаар нисгэгч хэвийн ажиллагаатай байсан нөгөө хөдөлгүүрийг унтраасан нь тодорхой болжээ. Хоёр хөдөлгүүр унтарсан учир онгоц жолоогоо алдаж, голд унасан хэмээн албаны эх сурвалж хэвлэлийнхэнд мэдэгджээ. Гэрч “Энэхүү ослын гол буруутан бол ахмад, хоёрдугаар нисгэгч” хэмээн  ярьжээ. Учир нь “ATR-72” онгоц ганц хөдөлгүүрээр нислэгээ үргэлжүүлэх боломжтой байдаг аж.

 

Осол болохоос таван минутын өмнө хоёрдугаар нисгэгч “Ахмадаа яах вэ. Ямар нэгэн арга байна уу” хэмээн ярьж буй бичлэг хар хайрцагт үлджээ. Энэхүү бичлэгээс харвал бүх шийдвэрийг ахмад гаргасан байна. Ослоор нисгэгчид амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин