Кардашиан ааваасаа ичих болжээ
2015-07-02

Реалити шоуны од Ким Кардашиан энэ сарын 16-нд худалдаанд гарах “Rolling Stone” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кардашиан ярилцлагынхаа эхэнд тун удахгүй мэндлэх хүүгээ эрүүл саруул бойжиж буйг ярьжээ. Тэрбээр “Гэдэс минь өдрөөс өдөрт томорч байгаа. Нойр их хүрч, их идэж байна. Биеийн жингээ барихын тулд цагаан хоол идэх болсон. Би дөрвөн сартай. Хүүгээ тэсэн ядан хүлээж байна. Кейни хүүгээ харахыг маш их хүсч байгаа. Охин минь хүртэл” гэж хэлжээ.

 

Кардашиан хүйсээ солиулаад удаагүй байгаа аав Брюс Женнер буюу Кайтлин Женнерийн тухай мөн ярьсан байна. Тэрбээр “Нэг хэсэг манай гэр аавын мэс заслын тухай ярьдаг байсан. Мэс засал болно гэдгийг мэддэг байсан ч ийм хурдан болно гэж төсөөлөөгүй. Нэг л өдөр аав эмэгтэй болчихсон байсан. Их гайхсан шүү. Кейни одоо хүртэл аавтай ярилцаагүй. Учир нь Кейнид түүний гадаад төрх таалагдахгүй байгаа. Надад хүртэл” гэсэн байна.

 

Сэтгүүлч, Кардашианаас “Та ааваасаа ичиж байна уу” гэж асуухад тэрбээр “Тиймээ, ичиж байна. Би түүнийг хагалгаанд орохыг дэмжсэн хүмүүсийн нэг. Би шийдвэртээ баттай байхыг хүссэн ч Женнерийн гэнэтийн өөрчлөлт надад таалагдахгүй байна. Би ааваасаа ичиж байна” хэмээн хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ooriin gsn eryyl yhaantai hyn bol demjh ni baitygai ichih l estoi doo.eregtei hyn emegtei bolno ,em hyn er bolno gej yu bdag yum ve, baigalias zayasan bieiig teg dyraaraa oorchlodog teneg yhaangyi l hymyysiin zan ,manihain ch gsn dagaj tyulshrah heregggyi s
2015-07-11
FAKE KIM:
KK EHLEED UURIINHUU HIIMEL AVARGA UGZUGNUUS ICHCHIHEED DARAA NI HOID AAVAASAA ICH KKKK
2015-07-06