Халдлагаар амиа алдагдсын цогцсыг Британид авчирчээ
2015-07-02

Тунисийн аялал жуучлалын хот гэгддэг Сус хотноо Сейфеддине Резгуй гэгч халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн билээ. Амиа алдсан хүмүүсийн 30 нь Их Британийн иргэн байсан юм. Энэ долоо хоногийн эхээр Британийн Батлан хамгаалах яам Тунис улсад жуулчлалаар ирсэн иргэдээ эргүүлэн татсан бол өчигдөр халдлагаар амиа алдсан иргэдийн цогцсыг Британид авчирч, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Цогцсуудын цэргийн “C-17” онгоцоор тээвэрлэж авчирсан байна.

 

Эхний ээлжинд 49 настай Адрейн Эванс, 19 настай Жоел Ричард, 79 настай Патрик Эванс, 24 настай Карл Лоуетт, 67 Элине, 69 настай Денис Таутесийн цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Британийн удирдлагууд харамсалтайгаар амиа алдсан иргэдийнхээ амийг нэхэхээ хэт даврагчдад сануулж Иракт цохилт өгч эхэлсэн юм.

 

Сус хотноо халдлага үйлдсэн этгээд нь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин болох нь тогтоогджээ. Тус бүлэглэл Тунисийн халдлагыг захиалсанаа хүлээн зөвшөөрч “Аллахын тааллаар Сейфеддине Резгуй халдлага үйлдсэн” хэмээн мэдэгджээ. Резгуй өнгөрсөн онд Ливид очиж, хэт даврагч болсон нь мөрдлөгийн явцад тогтоогдсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин