Автобусууд богино эргэлтээр үнэгүй үйлчилнэ
2015-07-02

 

Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 81 чиглэлд  их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд  бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ.

 

Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд,рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

 

Мөн VII сарын 11,12-нд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн  автобус Хүй 7 худаг руу  үйлчилнэ.

 

 

 

Богино эргэлтээр үйлчлэх их багтаамжийнавтобусны чиглэлүүд

 

  •  

Тээврийн хэрэгслийн тоо

Хүлээлгийн хугацаа

1

“Давааны зөрлөг-Хүй 7 худаг”

  1.  

4 мин

2

“Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн”

  1.  

4 мин

3

“Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо”

  1.  

3 мин

 

 

VII  сарын 11, 12-ны өдрүүдэд богино эргэлтээр үйлчлэх автобусны чиглэлийн зураглал

 

 

 

VII сарын 10, 11, 12, 13, 14-ний өдрүүдэд богино эргэлтээр 5 их багтаамжийн автобус үйлчлэх чиглэлийн зураглал

 

 

VII сарын 11, 12-ны өдрүүдэд Дунд голоос Төв цэнгэлдэх хүртэл үйлчлэх чиглэлийн зураглал

 

Баярын өдрүүдэд Дүнжингарав-Төв цэнгэлдэх-Мишээл экспо төвөөс явах автобусны зөвшөөрлийн хуудас ногоон өнгөтэй байна.

 

Хүй 7 худаг руу очих автобусны зөвшөөрлийн хуудас ногоон болон шар өнгөтэй  байна.

 

120 мянгатын зогсоолыг дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл улаан өнгөтэй байна.

 

Shuud.mn
Сонин хачин