Жаран жарнаар давтагдах үйл явц буюу А. Амар энд Н.Алтанхуяг
2015-07-02

  Огт өөр цаг хугацаа, орон зайд төрсөн хэрнээ туулсан зам, тухайлсан хувь заяа нь хоорондоо усны дусал мэт адилхан байсан жишээ хүмүүний амьдралд тун элбэг. Ялангуяа эмгэнэлтэй гэсэн тодотгол бүхий тоочоод барахын аргагүй олон тохиолдлыг түүхийн хуудсууд хадгалан үлджээ. Гэхдээ энэ бүхнийг тойроод гарахын төлөө хэн хүнгүй чармайж байсан нь мэдээж юм. Даанч заяа тавилан гэгч тэр бүр хэн нэгний санаснаар болдоггүй, гачлантай гэхэд дэндүү гачлантай, тэр ч бүү хэл дэндүү хатуу тоглоом шоглоомоор дүүрэн учраас яалтай билээ.

 

Ингэхэд аливаа улс гүрний улстөрчид тухайн цаг үеийнхээ ороо бусгаа байдлаас болоод тун эмгэнэлтэй гэмээр адилхан хувь заяа туулсан байх нь элбэг бөгөөд үүнийг Монголын удирдагчид тойроогүй. Харин ч өдийг хүртэл үргэлжилсээр ирсэн байдаг. Эртний хаад ноёдоо байг гэхэд нэн орчин үеийнхээс гэхэд л Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар, Г.Дэмид, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын туулсан зам болоод төгсгөл нь усны дусал шиг адилхан. Гэхдээ мэдээжийн хэрэг өнгө зүс нь тухайн нийгмийнхээ хөгжил, тогтолцооноос үүдээд бага зэрэг өөрчлөгдөлгүй яахав.

 

 Энэ бүгдээс хамаг ардын хар дарсан зүүд хэмээн нэрлэгдэх хүртэлээ монголчуудын зүрхэнд зүү мэт шивсэн 1937 оны хэлмэгдүүлэлтийн гэгдэх жилүүдийг хэзээ ч мартахын аргагүй юм. Энэ нь “баруунтан”, “зүүнтэн”, “хувьсгалын эсэргүү”, “гадаадын тагнуул”, “сэхээтний төөрөгдөл”  гэх мэт нэртэйгээр цаашаа тун олон жил даамжран өвчнөөр бол архаг хуучтай болсон байдаг юм. Бид шүү дээ. Эдгээрийн зарим гэрч нь  Ц.Лоохууз, Сурмаажав, Нямбуу нараас авахуулаад Жаланаажав нарын хүмүүс. Бас Ю.Цэдэнбалын “тойрон хүрээлэгчид” гэсэн нэрийг зүүгсэд орох байх. Ойрынхноос гэхэд Н.Энхбаяр бас хэлмэгдэж байгаа юм биш биз гэх хардлага төрдөг. Тэгвэл түүний дараагийнх нь хэн байх вэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уу, УИХ-ын дарга З.Энхболд уу, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үү?

 

Энэ асуултад одоогоор хэн ч хариу өгөхийн аргагүй цаг үе ирсэн байна. Харин миний хувьд энэ гурваас илүүтэйгээр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягбайж магадгүй. Түүний дээгүүр сүүлийн нэг шахам “хар үүл” бөөгнөрч, ямар ч байсан нийгмийн сэтгэл зүйд “муу хүн” гэсэн тодорхойлолт суулгаад авлаа шүү дээ. Нөгөө хүний гэмтэй, гэмгүйг зөвхөн шүүх л тогтооно гэдэг зарчим манайхаас “оргон зайлаад” эдүгээ хаана оршин буйг тааж мэдэх хүнгүй болсон учраас л ийнхүү таамаглаад байгаа хэрэг.

 

Ингэхэд бид цаг тооллоо жарнаар хуваадаг уламжлалтай. Энэ маань ч бас учиртай биз. Нэг цагт 60 минут байдаг гэх зэргээр ургуулаад бодохоор цаанаа утга учиртай биз гэсэн бодол төрөөд байдаг юм. Мөн нэртэй алдартай судлаачдын хэлсэн бичсэнээс харвал нийгмийн үйл явдал ч жаран жарны дараа давхацсан байдаг бололтой. Тухайлбал, 1937-1955 он хүртэл шахам үргэлжилсэн алдарт хэлмэгдүүлэлт яг 60 жилийн дараа огт өөр өнгөөр, өөр утга агуулгатайгаар өрнөж байна гэх хүмүүс өнөөдөр нэлээд бий болжээ. 

 

Тэгвэл эдүгээгийн элдэв явдлаас эрхэм Н.Алтанхуягийг тойрон үүсээд байгаа нөхцөл байдлыг харахаар 1941 онд Москва хотноо цаазлагдсан Монголын Ерөнхий сайд Анандын Амарын хувь заяаг өөрийн эрхгүй дурсах шаардлага гарч ирээд байдаг юм. Энд элдэв төсөөтэй юм нэлээд бий шүү. Бас өөр зүйл ч бий.  

 

Тэр үед  албан тушаалын төлөө алалдаан болж байв. Одоо бол хөрөнгийн төлөөх тулаан гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл.

 

Тэр үед алах шалтгаан нь “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэх мэтийн нэр хаяг. Харин энэ үед төрийн мөнгө идээчин, тээндэр мээндэр будлиантуулагч гэх мэт нөхдүүд.  Тэр үед гэр бүлээр нь шулуухан буудчихдаг байв. Харин одоо гэр бүлээр нь сэхэхийн аргагүй дарамтанд оруулж, шоронд хатаахаар заналхийлнэ. Мөн хамгийн хачирхалтай нь тэр үед ч, энэ үед ч ийм нэр хаягтангууд ингэжээ, тэгжээ гэдэг нь огт батлагдаагүй байдаг.

 

Монголын ард түмэндээ хамгийн их нэр хүндтэй байсан А.Амар, намдаа олон удаагийн ялалтыг авчирсан С.Зориг, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг гуравт адил зүйл бий. А.Амар, оросуудын бууны аман дээр зогсож байхдаа,”Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн алдартай үгийг хэлжээ. Тэгвэл үүнийг орчин үед яс махаараа мэдэрсэн хүмүүс гэвэл энэ гурав байх. Гурвууланд нь хэлсэн үг бий. С.Зориг л гэхэд, “Нэгдүгээр төр, хоёрдугаарт нам, гуравдугаарт хувийн эрх ашгийг тавина” гэсэн үгээ хэлсэн юм. Тэгвэл Н.Алтанхуяг л гэхэд Ерөнхий сайдлынхаа суудлаас буугаад, “Ажиллах хэцүү. Харин хийж бүтээснийг харлуулахад амархан болчихсон цаг юм даа” гэжээ.

 

Ингэхэд жарнаар зааглагдах энэ хоёр цаг үед адилхан зүйлийн бас нэг хэлбэр нь хилс хэрэгт холбогдуулахын тулд “галын бэлтгэл” маш сайн хийдэг явдал. Үүнийхээ дагуу Ерөнхий сайд А.Амарыг л гэхэд юуны өмнө нэр төрийг нь сэхэхийн аргагүйгээр гутаах үйл ажиллагаа явуулсан байдаг. Тиймээс түүнийг энэ ертөнцийн бохир заваан бүхэнтэй холбож байв. Эсэргүү, тагнуул, хорлон сүйтгэгч арай л алуурчин гэж дуудаж чадаагүй юм. Ингэж эхлээд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэснийхээ дараа ганцхан хурал хийгээд л түүнийг Ерөнхий сайдын суудлаас авч хаян, шууд л Орос руу илгээгээд 1941 оны долдугаар сарын 10-нд буюу Улс хувьсгалын 20 жилийн ойн өмнөх шөнө бууджээ.

 

Одоо ч бараг адилхан даа. Эхлээд ингэж тэгж идэж уусан, тэгж ингэж луйвардсан тухай баахан шуугиулна. Гэр орон, ах дүү, найз нөхдийг нь оролдоно. Тэгж байгаад албан тушаалыг нь авна. Аваад ханахгүй “алахыг” бодно.

 

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувь заяа ч яг ийм. Хэвлэлээр сэхээ самаагүй гөвж байгаад л албан тушаалаас нь буулгасан юмдаг. Ингэснээр олон нийт ч,”Энэ ерөөсөө болохгүй нөхөр байна, бушуухан шоронд хатаагаад өг” гэсэн сэтгэл зүйтэй болчихож байгаа юм. А.Амарын үед ч яг л тийм юм болсон. Хоёрхон өдөр түүнийг хараахад л саяхан А.Амараас өөр сайн хүнгүй байсан монголчууд түүнийг алаад өг хэмээн хашгирч байлаа. Харин одоо хүмүүсийн үзэл бодол өөр, мэдээлэл авах суваг янз бүр учир Н.Алтанхуягийг луйварчин болж харагдуулахын тулд наад зах нь нэг жил зарцуулах шив дээ.

 

Ерөнхий сайд А.Амар ингэхэд “Лхүмбийн” гэгч хэргийн зохиомол гэдгийг нь зоригтой хэлээд эхнээс нь суллаж эхэлсэндээ ийм хатуу шийтгүүлсэн юм. Тэгвэл Н.Алтанхуяг гэгч нөхөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлуулах гэж зүтгүүлээд өөр дээрээ гал дуудчих болсон юм. Мөн зөвхөн Ерөнхий сайд А.Амарыг бус түүний найз нөхд болох Сангийн сайд Довчин, Тээврийн сайд Дорж гэх мэтийн олон хүнийг эсэргүү, тагнуулаар нь цоллоод олон жилийн ял өгч байлаа. Одоо тэгвэл Н.Алтанхуягийн ч гэсэн ах дүү, хамаатан садан, найз нөхдийг оролдоод байгаа юм биш үү.

 

Ингэхэд Ерөнхий сайд  А.Амарыг тагнуул, Японы хорлон сүйтгэгч болгоход До яам онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. А.Амар ч До яамны талаар дуугүй байсангүй. Зохиомол хэрэг үүсгэж олон мянган сэхээтэн, лам нарыг хэлмэгдүүлэн буудсан тухай нь шуудхан хэлдэг байж л дээ. Тэгвэл Н.Алтанхуяг, “Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуу шүүмжилж ирсэн. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм  цайм гүтгэн доромжилдог, нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлдэг. Энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Энэ цаг үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй” гэж  нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа шулуухан хэлжээ. Тиймээс л мань хүнийг АТГ байн байн оролдож, дээр нь хуучин До яам буюу Тагнуулынхан өдгөө хүч нэмээд байгаа юм шиг харагддаг юм.

 

Жаран жарнаар тоологдох цаг хугацааны явцад өрнөх, өнгө өөр хэдий ч агуулга адилхан үйл явдал арай давтагдах гээд байгаа юм биш биз гэх үүднээс үүнийг тэрлэв. Монголчуудад өдгөө муу хүн гэж байх ёсгүй гэсэн бодол ч бас үүнд нөлөөлсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.

 

Д.Гал

Эх сурвалж: www.24tsag.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Алтанхуяг тэр Гацууртын ордыг хэлэлцэх хурал дээр засаг толгойлж яваагүй юм шиг загнаж байна лээ. Төрийн тулхтай хүн шиг биш зүгээр л хов хөөцөлдсөн авгай шиг байсан.
2015-07-03
иргэн:
Алтанхуягийн бөгс долоогч бичсэн байна.Алтанхуяг,Дэнзэн,Гансүх,Н.Батбаяр, гээд луйварчдыг шийтгэх хэрэгтэй.
2015-07-03
sss:
altan huyagiig amar saidtai zuirlej bgan elbeg dorjig suhbaatar gecheech hahahahaha
2015-07-03
auggdoug:
garchigaa ch oligtoi zov bichij chadahaa baij dee Amar ba Altanhuyag yumuu Amar bolon Altanhuyag gej bolnoo doo ? and gedeg ygiig krilleer galiglaad garchigandaa oruulsnaar english meddeg aihtar setgyylch bolj baigaam baihdaa?
2015-07-03
Зочин:
Zaa Altanhuygaa odoo bolioch dee... Yun Amar tai zuirleh . Onigoo sh dee
2015-07-03
Эмгэн:
АН бие биеэ унагахдаа гаргуун гэдгээ өөрсдөө харуулаад зогсохгүй тэр нь нийтэд ил болсон бдаг. Энэ нь албан тушаал,төрийн өмчийг үнэгүйдүүлэн дээрэмдэхийн төлөөх тэмцлээс бэлхнээ харагддаг. Та бүхэн ажигласан бол энэ нь хэвлэлээс ТВ-ээс олонтоо харагддаг. Албан тушаал авсан бол авилгалтай, уусан идснээрээ алдаршина.
2015-07-03
unen:
xamgiin gaixaltai ni gazariin naimaachin m.enxbold, nomtoibayr,naymdorj nart ATG bur oirtox ch ugui baigaa yum daa,
2015-07-03
dd:
bolij uz amar saidtai altan huyag ta haritsuulagfah erh bhguu shuu ur tavij tavij togolchood odoo uuriiguu zuvtune gedeg nugeleldee
2015-07-03
зочин:
Амар гэдэг хvнтэй дvйцэх хvн эдний дотор байхгvй гэдгийг тvvх гэрчилнэ
2015-07-03
keke:
Алтанхуяг чи ичээж...Ард түмнийг тэнэг гэж бопож байна уу.
2015-07-02
зочин:
Амар гэдэг хvнтэй дvйцэх хvн эдний дотор байхгvй гэдгийг тvvх гэрчилнэ
Зочин:
Мэс далайсан хүн мэсэндээ гэгчээр Алтанхуяг Дорлигжавтай нийлээд МАН-ын олон хүнийг хилсээр сонгуулаас өмнө хорьж байсан. Цэдэнбал яоросын төлөө амь насаа ч өгөхөд бэлэн зүтгэж хэлмэгдүүлллийг цэцэглүүлж байсан одоо түүнийг эх оронч байсан мэтээр бичиж магтах нь дэнлээ. Энэ бол зүгээр юм мэдэхгүй хүний зохиол биш ээлжит тархи угаалт. Харин жинхэн эх рончдын нэрийг даруулга маягаар ашиглаж байгаа энэ бичлэг муухай болжээ. Монгол улсын бүртгэлээр компаний бүртгэл, гэрчилгээг солин эзний овгийг өөрчилж мафи шиг ажилладаг хүн яахаар гэмтэн биш хэлмэгдэгч болдог байна аа
2015-07-02
ALTANKHUYAG EH ORONCH AMAR SAIDTAI BARITSAH HEREG:
EH ORONCH AMAR SAIDIIG MONGOL ULSIIG 2 TERBUM DOLLARIIN ASHIGGUI OROND ORUULSAN AVILGACHIN ERGUU TENEG ALTANKHUYAGTAI ADILTGAH HEREGGUI NAADAH CHIN SHOROND OROHOOSOO AIJ ULSIIN HUULI HURTEL OORCHLOH GEJ SANDARCH YAVAA BOL AMAR SAID EH ORNOO ALTAN AMIARAA HAMGAALJ YAVSAN
2015-07-02
battsengel:
ta nar icheed uheechee erguu teneg garuudaa Naanaa Altanhuyag gej Chinggis Bomd gej ta narig erguutuulj bna shuu Ouytolgoigoots 2 ter bum dollor luverig hisen garuud Odoo Tavantolgoi Ouytolgoi hoerig Bugdin zalgah gegeed tsaad boltson Altanhuyagin zamaatsaa zailuulj baigaa shuu dee ta nar eruuleer haraachee
2015-07-02
Зочин:
het ondoroor Altanhuyagiig unelsen bichuu. ES baihdaa sandal suudal, mongo tosob yarij sonin nud gargahaas oor mongol tor tumen olond yu hiisen gej
2015-07-02
v:
Kkkkkk.min zuirlrvee
2015-07-02
Ter balchir geed baigaa:
2 CHIN L CHI BIDNIIG INGEED HERELDEED SUUH ERH CHULUUG UGSUN YUM DUU HUU NAADUUL N TSAG UEE MEDREEGUI HUMUUS
2015-07-02
Зочин:
Энхбаяр гуайгаа бас хавчуулаад амжжээ. анхны 7 гийн дотор Бодоо, Данзан Амар Чагдаржав гээд өрнө, дорнын боловсролтой, юм үзэж нүд тайлсан, онолын сэтгэлгээтэй, өөрийн бодлолтой хүмүүс байсныг толгой дараалан устгаад Сүх, Чой гэсэн элсүүлэхэд хялбар хоёр балчрыг нь үлдээж байсан түүх бий. Монголчууд өөрсдийгээ л иддэг байхгүй юу
2015-07-02
Ter balchir geed baigaa:
2 CHIN L CHI BIDNIIG INGEED HERELDEED SUUH ERH CHULUUG UGSUN YUM DUU HUU NAADUUL N TSAG UEE MEDREEGUI HUMUUS
Зочин:
Алтанхуяг луйварчин өөрийгөө энэ хүнтэй харьцуулах байтугай тахиатай харьцуулсан ч жижигдэнэ
2015-07-02
Kub:
Mungunii tuluu yuu gej ch medekheer uls, yuun 4 dekh zadaglal...
2015-07-02
зочин:
би бол энэ нийтлэлийг зөв бичсэн байна гэж бодож байна.Энэ үйл ажиллагааг МАН, АН 2 хоюулаа оролцож зохион байгуулж байгаа.Нэг нам нь маш олон жилийн туршлагатай
2015-07-02
иргэн:
Зүйрлэл харин ч голыг нь олж хэлжээ.
2015-07-02
Жамуха:
ЭНЭ ЗҮЙРЛЭЛЭЭ ОЛООГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ АЛТАНХУЯГ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН НҮҮРЭЭР БОНД БОСГОН АСАР ТОМ ЛУЙВАР ХИЙСЭН ЗҮГЭЭР Л НЭГ ЛУЙВАРЧИН ХАРИН АМАР БОЛ ЖИНХЭНЭ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЭНЭ ХОЁРЫГ САЛГАЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ТОВ ТОДОРХОЙ ШҮҮДЭЭ
2015-07-02
зочин:
би бол энэ нийтлэлийг зөв бичсэн байна гэж бодож байна.Энэ үйл ажиллагааг МАН, АН 2 хоюулаа оролцож зохион байгуулж байгаа.Нэг нам нь маш олон жилийн туршлагатай
иргэн:
Зүйрлэл харин ч голыг нь олж хэлжээ.
Зочин:
Мөн зүйрлүүлэх юм олвоо.
2015-07-02
Зочин:
Ер нь хүнийг ажилуулж, баахан ажил хийлгэж аваад дараа нь гутаан доромжлох арг барил маш их дэлгэрч байна. Мэдээж хуйвалдаад байвал явуулаад байна. Эцэст нь хамаа, эсвэл дарамтлах түвшинд хүрдэг байна. Хүний хийсэн ажлыг шууд булааж авдаг технологи маш хурдан хөгжиж байна.
2015-07-02
Зочин:
Энэ захиалгат бузар нийтлэлээ шууд.мн-ийхэн аваачээ
2015-07-02
ff:
алтанхуягийг Амар сайдтай зүйрлээд байхдаа яахав дээ
2015-07-02