Тэрбумтан Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших хүсэлтээ гаргаж, компанит ажлаа эхлүүлээд байгаа. Тэрбээр Ерөнхийлөгч болбол Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгахаас гадна АНУ-ын эдийн засийг сайжруулж, халамжийн мөнгийг нэмэхээ амлаад байгаа. Нэр дэвшигч Трамп өчигдөр “CNN” агентлагийн өглөөний хөтөлбөрт оролцож, Бүгд Найрамдах намын удирдлагууд болон ард түмнээсээ дэмжлэг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Трамп “Би Ерөнхийлөгч болохыг хүсч байна. Би өөрийгөө энэ улсын удирдах хангалттай туршлага болон эрх мэдэл байгаа гэж бодож байна. Надад өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама таалагддаг. Хэрвээ би Ерөнхийлөгч болж, Цагаан ордны тэргүүн болбол Обамаг өөрийн туслах эсвэл илүү өндөр албан тушаалд томилох болно. Энэ эрхмийн зөвлөгөө надад хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Мөн америкчууд Обамад итгэдэг бас хайрладаг. Обама бол ардчилсан сэтгэлгээтэй хүн. Тиймээс би энэ эрхмээс зөвлөгөө авахаасаа хэзээ ч татгалзахгүй” гэж хэлжээ.
Обама, Трампийн саналыг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа ч тэрбээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтонд туслаж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |