”Асуулт фото аялал - 2015”
2015-07-02

 

Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, www.asuult.net сайт болон "Студи-3" агентлагаас хамтран зохион байгуулж буй “АСУУЛТ ФОТО АЯЛАЛ - 2015” арга хэмжээ 2015 оны 7-р сарын 4-ны бямба гаригт 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээ нь гэрэл зураг сонирхогч залуусыг нэгтгэж өөрсдийн туршлагаа бусаддаа хуваалцаж ур чадвараа дээшлүүлэхэд дөхөм болох үүднээс зохион байгуулж байна.


 

Аялалдаа та бүхнийг албан ёсоор бүртгэж эхэллээ! Мандат хязгаартай.


----------- Tax: 35,000 төг



Бүртгэлийн хураамжид өдөр, оройн хоол, ундаа, ус, фудболка, тээврийн зардал, мандат гэх мэт бүхий л зардлууд багтсан болно.


Аялалд оролцогч бүртгэлийн хураамж, цээж зурагтайгаа “Студи3” агентлагийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлээрэй.

 


Нийт 350 мандат тараагдах бөгөөд мандат дуусахад бүртгэл зогсохыг анхаарна уу.
Аялалд гэрэл зураг сонирхдог, сонирхож эхэлж байгаа, гэрэл зургаар амьсгалдаг бүхий л хүмүүс оролцох боломжтой.


Насны хязгаарын хувьд 16-аас дээш настай байх бөгөөд хэрвээ 16 нас хүрээгүй бол насанд хүрсэн асран хамгаалагчтай байх эсвэл эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэг байна. 


Бүртгэл "Студи-3" агентлагын байранд явагдаж байна.
Бүртгэл өглөө 10:00 -оос оройн 21:00 хүртэл явагдана.
Хаяг: Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж, Урбан моторсын байранд,
"Студи-3" агентлаг
Утас: 91912470; 91112333; 99151739


2015 оны 7 дугаар сарын 4 -нд өглөө 7:40 цагт Сүхбаатарын талбайд уулзацгаая!

 


 

        Аяллын хөтөлбөр


7:40 Их эзэн Чингис хааны талбай дээр цуглана.
8:00 Аялагчдад футболк, тараана. 
8:30 Аялагчид 20, 20-н гишүүдтэй баг бүрдүүлнэ. 
8:50 Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг авахуулна.
9:30 Нийслэлийн Улаанбаатар Чуулгад 10-н жилийн ойн урлагын тоглолт.
                       Нээж ТУЗ-н гишүүн Д.Эрхэмчухал үг хэлнэ.
11:00 Улаанбаатар хотоос 120 kм-ийн зайд байрлах “13-р Зуун цогцолбор” амралтын газар руу хөдөлнө. 
13:00 Өдрийн хоол
14:00 Асуулт фото аяллын нээлт
            - Д. Эрхэмчухал “Шинэ агшин” нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн, “Асуулт.нэт”-ийн үндэслэгч
            - Э. Ууган-Эрдэнэ “Шинэ агшин” нийгэмлэгийн тэргүүн
14:30 Чөлөөт цаг
                - 13-р Зуун цогцолбороор аялах
                - Гэрэл зургийн тэмцээнүүддээ оролцох
                - Хөгжөөнт тэмцээнүүд
                - Монголын дартсын холбооны тэмцээн
                - Portrait Photopraphy Work shop by Orgio, Injinash, Gantulga, Tergel
18:00 Оройн хоол
19:30 Гэрэл зургийн тэмцээний бүтээлүүдийг хүлээж авна
19:30 Амьд хөгжмийн хамтлаг 
20:30 Ивээн тэтгэгчдийн тэмцээний дүнг танилцуулж, шагнал гардуулна.
21:00 Хаалтын үйл ажиллагаа
                - Галын наадам
                - Салют буудах
 21:30 Чингисийн талбай руу хөдөлнө.
 

 


Ерөнхий зохион байгуулагч : Студи-3, Шинэ агшин гэрэл зургийн нийгэмлэг
Ерөнхий ивээн тэтгэгч : Канон брэнд
Ивээн тэтгэгч : Кока-Кола
Ивээн тэтгэгч: Студи-3
Хамтран ажиллагч: Женко тур, Петровис, Монголын Дартсын спортын холбоо, Панда дезайн студи.
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч : Edu Tv, Star Tv, Plus Tv, shuud.mn, news.mn, ikon.mn, caak.mn, xopom.com, урлаг.мн
 


Event URL: https://www.facebook.com/events/113012639033939/

“Shine Agshin” facebook URL: https://www.facebook.com/shineagshin

“Studio3” facebook URL: https://www.facebook.com/studi3

 

 

 

 

7:40 Их эзэн Чингис хааны талбай дээр цуглана.
Shuud.mn
Сонин хачин