Тэднийг буцааж томилох уу, та төрхөмдөө буцах уу?
2015-07-03

 

Улс төрд өрнөж буй үйл явдал дундаас яг өнөөдөр ийм асуулт хариулт нэхэж байна. Энэ нь ажлаас чөлөөлөгдсөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг хуучин албан тушаалд нь буцаан томилох уу, эсвэл тэднийг үндэслэлгүйгээр халсан Засгийн газрын тэргүүн огцрох уу гэсэн туйлын эмзэг асуулт юм. Ерөнхий сайдыг Дубайд байгуулсан гэрээтэй холбогдуулан огцруулах саналыг УИХ-ын зарим гишүүн гаргаад байгаа ч түүнээс урьтаж өөр нэгэн үндэслэл Үндсэн хуулийн цэц дээр бэлэн болжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британид хийсэн айлчлалаа өндөрлөөд өнөөдөр эх орондоо ирэхэд ийм таагүй зүйл угтах нь.

 

Ер нь асуудал энэ хэмжээнд хүртэл хүндэрсэн нь Монголын төр хуулиа хэрэгжүүлэх чадвар нь иргэдээсээ долоон дор болсонтой холбоотой. Хэрэв хууль хэрэгжүүлдэг Засгийн газар, Ерөнхий сайд, түүнд хяналт тавьдаг парламенттай байсан бол төрхөмдөө буцах, буцаах хэмжээний асуудал үүсэхгүй байв.  Яаж ч бодсон Ерөнхий сайд өөрөө огцрох хэмжээний тэнэг алхамд хүргэхгүй гэж тооцоод энэ асуултын шийдлийг хоёр хувилбараар сийрүүлэв.

 

 

ХУВИЛБАР НЭГ: ОГЦРОХ

 

Эхлээд үйл явцын дарааллаар бичиглэв. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг орыг нь залгаж, түүний толгойлсон Засгийн газар МАН-тай хамтрав. Шинэ Засгийн газрын бүтцийг орвонгоор нь өөрчилж, сайд, дэд сайдуудын суудлыг засагт орсон намуудад хуваарилав. Засаг солигдох бүрт ийм нүүдэл, суудал хийдэг нь уламжлал ёсных гэж болох ч цаана нь олон мянган төрийн албан хаагч гудамжинд “лааз өшиглөхөөр” гарав. Одоог хүртэл ийм халаа сэлгээ хийсний үр лай тасраагүй бөгөөд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол ирсээр буйг мэдээлдэг. Мөн ажилгүй болсон төрийн албан хаагчид шүүхдэж, дийлэнх нь заргаа авсаар байгаа аж. Энэ мэт жишээ хот, хөдөөд олон байгаа ч гэсэн хамгийн наад захын жишээ буюу төрийн албан хаагчдын хамгийн дээд талын албан тушаал болох хоёр яамны төрийн нарийн бичгийн даргын асуудлыг энд сөхөв. Нэг нь хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Батболд, нөгөөх нь Эрүүл мэндийн Төрийн нарийн А.Эрдэнэтуяа юм.

 

Өглөө ажилдаа очиход нь өрөөнд нь өөр хүн сууж байдаг хачин жигтэй үйл явдлууд энэ төрд их бий. Ийм жишгээр хоёр даргын суудлыг авчихсан гэж хэвлэлээр бичиж л байсан, тухайн үед. Ингэж ажлаа булаалгасан хүмүүс шат, шатны шүүхэд хандсанаар асуудал тэдний талд шийдэгджээ. Шүүх шийдвэрээ гаргаж дээрх хүмүүсийг ажилд нь эргүүлэн томилох ёстой гэж үзсэн ч шүүхийн шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй Засгийн газар Үндсэн хуулийн цэц дээр очиж, тэргүүн нь огцрох хувилбарт хүрээд байгаа нь энэ юм.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заажээ. Мэдээж өмнөх дарга нь төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээд ажиллаж байсан нь тодорхой учраас энэ тухайд нурших илүүц биз. Энэ бол засаг солигдох бүрт өрнөдөг халаа сэлгээний сонгодог жишээ юм.

 

Албан хаагчдыг ажилд нь эргүүлж томилуулах шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй Засгийн газрын асуудлыг хэлэлцэх тухайд Цэц хараахан маргаан үүсгээгүй ч үүсгэхэд бэлэн буйгаа Засгийн газар, УИХ, Төрийн албаны зөвлөлд албан бичгээр уламжилж, өнгөрсөн зургадугаар сарын 16-ны дотор хариу ирүүлэхийг хүссэн ч Засгийн газар ямар ч хариу өгөөгүй юм байна. Товчхондоо, Цэц дээр ирсэн асуудлыг маргаан үүсгэлгүйгээр шийдэх буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэн, хуулиа хэрэгжүүлж, халсан ажилтнуудыг эргүүлж томилох, эс бөгөөс маргаан үүсгэж Цэцийн хурлаар шийдэх юм. Хэрэв маргаан үүсгэвэл Засгийн газар ялагдах нь тодорхой бөгөөд үр дагавар нь Ерөнхий сайд огцрох буюу нэгдүгээр хувилбар энэ юм.

 

 

ХУВИЛБАР ХОЁР: ТОМИЛОХ

 

Өнөөдөртөө Цэцийн дээр Засгийн газар суусан ч, маргаашдаа байраа солих нь маргаангүй үнэн. Цэц маргаан үүсгэвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох нь баараггүй үнэн. Экс спикер Ц.Нямдорж гуайн баримт бэлхнээ бий шүү дээ.

 

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Ерөнхий сайд ийм тэнэг алхамд хүргэхгүй тул хоёрдугаар хувилбарыг сийрүүлэв.  Өөрийгөө огцрох хэмжээнд хүргэлгүйгээр Цэцийн хуралдааны өмнөх орой гаргасан захирамжаа цуцалдаг байсан экс Ерөнхий сайдын баримт бас бий. Аймгийн Засаг дарга нарыг сольж томилсон асуудал Үндсэн хуулийн цэц дээр очиж, ялагдахын даваан дээр гаргасан захирамжаа цуцалсан тохиолдол нэг биш удаа Н.Алтанхуягт тохиолдож л байсан. Асуудлыг тэр жишгээр шийдвэл Төрийн нарийн бичгийн дарга нар албандаа буцаж томилогдоно. Цаашлаад шүүхээр заргаа авсан төрийн олон жинхэнэ албан хаагч ажилдаа буцаж очиж таарна. Тэгвэл Шийдлийн гэх Засгийн газар, түүний тэргүүний нэр хүндэд ч сайн.

 

Мэдээж асуудал иймд хүрэх гээд байгаа учраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийнуудыг жинхлээгүй байгаа. Үүний үр дагаварт дээрх яамдад очсон ажилтнууд төрийн жинхэнэ албан хаагч болж чадаагүй гэх. Дараагийн дарга ирэхэд ч тэднийг явуулж болохоор ажил, амьдрал нь ямар ч баталгаагүй байна.

 

Хууль хэрэгжүүлдэггүй, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халдаг том толгойтнуудад сануулга өгч, энэ талаар хуулийн төсөл санаачилснаа Төрийн тэргүүн намын дарга нартай зэрэгцэн сууж байгаад өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэрээр энэ талаар санаачилсан төслөө уржигдар парламентад өргөн барьжээ. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад  “Мерит” буюу “Чадахуйн” зарчмыг Монголын төрийн албаны онцлогт нийцүүлэн “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэсэн томъёоллыг оруул­жээ. Төрийн албыг улс төрөөс хараат бус болгох чиглэлээр хуулийн төсөлд шинэ зохицуулалтыг оруулж, шинэчлэн найруулсан нь энэ юм.

 

М.ГАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ih.huraldai.zarlah.boljee.Uyanga.unen.helhee
2015-07-05
Сар:
Сайханбилэг огцрох ест ой Дубайд нууцаар очиж хийсэн гэрээг нь шаллгах хэрэгтэй олон газар ур дунгуй айлчлал хийж шударга татвар телегчтдийн менгеер зугаалж Гаднын компани бурэн гуйцэд шийдэгдээгуй 100 сая доллорын ерийг барагдуулна гэж гаднын хэвлэлд ярилцлага егч Байна Гадаадад гарч цээжээ дэлдэж хууль хяналтын байгууллагуудын емнеес Еренхийлегчеесее эхлээд Еренхий сайд нь хуртэл баярхаж явахаа зогсоож хэрэгтэй монгол Улс дампуурна дампуурахгуй гэж хэвлэлээр гарч Байна монгол монголоороо баймаар Байна херенге оруулалт зээл нэррээр гаднаас менге олж еерсдее дунддаас нь зувчуулж монголоо еренд дахин дахин оруулмааргуй байна
2015-07-03
Boloroo:
Daraagiin zasagiin ved orson ni deergvi yu Oyunhorol Shiilegdamba 2 hanatlaa tsulmuj duraaraa durgig l de dur ni deer ni hyasah mash hetsvv shv dee
2015-07-03
Boloroo:
Daraagiin zasagiin ved orson ni deergvi yu Oyunhorol Shiilegdamba 2 hanatlaa tsulmuj duraaraa durgig l de dur ni deer ni hyasah mash hetsvv shv dee
2015-07-03
Зочин:
Ervvl mendiin yumand ireed hereggvi Shaligdamba samraad haysan Shaligdamba Moligodamba shorongiin hadaas bolgono shv IDEJ uuhaar ulairaad uuriinhuu umnuus shorond yvuulna
2015-07-03
Зочин:
Ene zasgiig ogtsruulj butsaagaad zasag burduulehdee Baigal orchnii yamiig butsaagaad Oyun saidad uguh heregtei. Ehluulsen bodlogoo urgeljluuleh heregtei. Ter ugaasaa undur bolovsrol medlegtei hun. Huvtasandaa bagtahgui Oyunkhorol bishee. MAN-iin mangaruud davhar zailtsgaa.
2015-07-03
Зочин:
BOAJY, EMY-nd huuli busaar ochson nuhduud udahgui baisan baisan gazraa ochno gsn beltgeltei baigaarai daa
2015-07-03
Зочин:
Ene TNBD nariig tomilchvol odoo ter yamduudad n bga huuli bus baahan garuud butsaad gudmandaa garah tul ta nar aij sandarch yasan ch bolohgui ee gej bgamaa daa yanz n. Udahgui bair bairandaa ochinoo
2015-07-03
zochin:
Saihanbalaguudiig odoo turhumd n butsaaya, uls orniig dampuuruulj guitslee. Odoo tgd chuulgan zavsarlatal hulgaich shig iish tiishee zugataal bgaag n harahaar ineed hurmeer. Turd ununcheer zutgej yavsan olon hunii hooliig bilaisan ta nar uudluhgui de. Halluun govid tuurch usgui hatmaruud
2015-07-03
Зочин:
Yagaad bolohgui gej? Tegvel odoo baigaa buh huuli bus halagdaad gudmand garah tul aij bna uu? Ta nar haashdaa butsaad yavnaa Udahgui.
2015-07-03
Зочин:
Elbegdorj yurunhiilugchid yer n bol suuliin uyed iheehen itgel turj baigaa shu. Ene muusain turiig sandailsan hog novshnuudiig zailuulah heregtei,
2015-07-03
Хх:
Эрдэнэтуяаг болохгүй ээ. Яагаад ч болохгүй. Эргээд болбол эрүүл мэндийн салбар яанаа. Өнгөрсөөн. Ямар харамсалтай вм бэ дэ. Эрдэнэтуяа төрийн нарийн, Шийлэгдамба сайдтай байвал яааанааааа
2015-07-03
Зочин:
Yagaad bolohgui gej? Tegvel odoo baigaa buh huuli bus halagdaad gudmand garah tul aij bna uu? Ta nar haashdaa butsaad yavnaa Udahgui.
Зочин:
yag unen. ene hunuus munguu l tuluugui bna daa tegvel kkkkk
2015-07-03
zavharliig zogsoo:
Ene buhen zasgiin gal togoog barij baigaa Bayatsogtiin buruu shde. Gehdee daanch Bayartsogt bish, Zasgiin terguun n hariutslaga huleeh yostoi n huuli yum daa.
2015-07-03
Tsogoo:
Баярцогт.д унегуи юм баихгуи Баярцогт.д уне мингии тилчих юм бол тавина ш тэ
2015-07-03
Зочин:
yag unen. ene hunuus munguu l tuluugui bna daa tegvel kkkkk
БОНХЯ-ны завхарлыг даруй засахгүй бол горьгүй нь:
Яг энэ зуны хувьд яах аргагүй Оюунхорлыг яааралтай зайлуулж хуучин ардчилсан боловсролтой сайдыгаа залъя
2015-07-03
Zochin:
TNBD.g Huuli zurchij tomilbol Erinhii saidig ogtsruulna gej Erihiilugch Elbegdorj helj bsan shv!!!
2015-07-03
Зочин:
Elbegdorj yurunhiilugchid yer n bol suuliin uyed iheehen itgel turj baigaa shu. Ene muusain turiig sandailsan hog novshnuudiig zailuulah heregtei,
зочин:
сайханбилэгийг огцоруулах хэнд ашигтай вэ. монгол улсад л ашиг байхгүй .ардын намд л ашигтай хийсэн ажлыг нь нурааж байвал ан-ын нэр хүнд унана.
2015-07-03
Zochin:
Bayartsogt l huuligvi shv de Bayartsogtiin bulhaig Sauhanbileg vvrne gej yu bsan yum Bayartsogt bvh yumaar toglono
2015-07-03
Зочин:
Oyunkhorol gej neg yum uchnuun huniig hoolgui bolgoj gudmand gargachaad orond n dandaa MAN-ii geh todotgoltoi huMuusiin yu ch medehguim barag nusaa archij chadahgui huuhduudiig avaachij duurgeed bga shdee. Ter Yurunhiilugchiin sanaachilsan huuliig darui batlah yostoi. Tur ingej zavharch bolohgui shde
2015-07-03
Зочин:
Undsen huuliin tsetsed ochson yum bol todorhoi shudee. Huuli zurchsun n shuuheer togtoogdson, shuuhiin shiidvertei bol tsets deerhi irgediin tald l shiidver gargana shde. Undsen huuliin tsetsiin deer huh tenger l bii gej helee biz dee.
2015-07-03
Зочин:
Энэ Сайханбилэг ийм сценаритай гэдгийг мэдэхгүй байна гэж юу байдаг юм. Хармн мэдсээр байж муйхаглаад байгаагийн цаана нөгөө 20000 хувьсагч ярьдаг ЗГХЭГ-ийн дарга Баярцогт гуай л байгаа даа. Дээрх нэр бүхий 2 хүний оронд найзынхаа төрсөн эгч мэтийн зарим нэг нөхдийг хууль бусаар аваачиж хүчээр тавьсан нь Сайханбилэг найздаа туслах биш харин ч ус хүргэж, түүний тэргүүлсэн засгаар тоглох шийдвэр болсон байх шүү. Ер нв тэгээд монгол төрд хууль үйлчлэхгүй бол төр гэхийн утга учир алга. Зүгээр анархи засаглал ноёрхож байна.
2015-07-03
Зочин:
Энэ Сайханбилэг ийм сценаритай гэдгийг мэдэхгүй байна гэж юу байдаг юм. Хармн мэдсээр байж муйхаглаад байгаагийн цаана нөгөө 20000 хувьсагч ярьдаг ЗГХЭГ-ийн дарга Баярцогт гуай л байгаа даа. Дээрх нэр бүхий 2 хүний оронд найзынхаа төрсөн эгч мэтийн зарим нэг нөхдийг хууль бусаар аваачиж хүчээр тавьсан нь Сайханбилэг найздаа туслах биш харин ч ус хүргэж, түүний тэргүүлсэн засгаар тоглох шийдвэр болсон байх шүү. Ер нв тэгээд монгол төрд хууль үйлчлэхгүй бол төр гэхийн утга учир алга. Зүгээр анархи засаглал ноёрхож байна.
2015-07-03
Зочин:
Энэ Сайханбилэг ийм сценаритай гэдгийг мэдэхгүй байна гэж юу байдаг юм. Хармн мэдсээр байж муйхаглаад байгаагийн цаана нөгөө 20000 хувьсагч ярьдаг ЗГХЭГ-ийн дарга Баярцогт гуай л байгаа даа. Дээрх нэр бүхий 2 хүний оронд найзынхаа төрсөн эгч мэтийн зарим нэг нөхдийг хууль бусаар аваачиж хүчээр тавьсан нь Сайханбилэг найздаа туслах биш харин ч ус хүргэж, түүний тэргүүлсэн засгаар тоглох шийдвэр болсон байх шүү. Ер нв тэгээд монгол төрд хууль үйлчлэхгүй бол төр гэхийн утга учир алга. Зүгээр анархи засаглал ноёрхож байна.
2015-07-03
зочин:
АН байгаад л байвал улс орон уруудаад л байх нь гарцаагүй юм байна, иймд МАН-ыгаа сонгоно оо
2015-07-03
kkkk:
soliod ajil saijirdag um uu
2015-07-03