Рок попын тэргүүн хатагтай нар харийг зорино
2015-07-03

МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа нарыг Монголын ард түмэн тэр чигээрээ мэдэхийн цаагуур мэдэх билээ. Дуулсан дуу, дуу хоолойгоороо хүртэл андахааргүй болж, чихэнд хоногшуулж чадсан тэд энэ зууны хамгийн хөдөлмөрч, хамгийн чадварлаг дуучид болж чадсан. Тиймээс ч тэд анх Монголын эстрадын урлаг хөгжиж эхлэх цагаас хамтран хүчин зүтгэсэн ч үргэлж хоорондоо өрсөлдөж, тэрсэлдэж ирсэн билээ. Магадгүй тэр хоёр л од болохоор тэднийг маргалдуулж, хэл үгийг нь өдүүлж, сөдүүлэх ажлыг фенүүд нь өөрсдөө ч хийдэг байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд өнөөдөр хоёулаа МУГЖ болтлоо хөдөлмөрлөж, хийж бүтээж чадсан гэдэгтэй маргах хүн олдохгүй.

 

Тэгвэл рок попын тэргүүн хатагтай нар маань харьд тоглолтоо хийхээр болжээ. Ингэхдээ тус тусдаа. 

Тодруулбал, Хүүхдийн элч, МУГЖ дуучин Т.Ариунаа наадмын үеэр Прагт урилгаар очиж тоглолт хийхаж.  Учир нь энэ жил "Хийморьтой Монголын наадам" нэртэй том арга хэмжээ тус улсад болох юм байна.

Европын орнуудад ажиллаж амьдарч буй монголчууд Прагт цугларан том наадам хийхээр болж ийнхүү гавьяатыг урьсан юм байна. Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яам болон Монголын өв уламжлал, соёл урлагийг дэлхийд сурталчлах  сэтгэлтэй "Nico com"компани энэ арга хэмжээг зохилон байгуулах аж.

 

Харин Зууны манлай поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяа наадмаас өмнө Өвөрмнголын өөртөө засах улсын Ордос хотноо "Random" хамтлагтайгаа тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон ОХУ-ын Якутын “Эссах” хэмээх үндэсний баярт оролцож, өөрийн үүсгэн байгуулсан “Олонхо” хэмээх хамтлагтайгаа тоглолт хийгээд ирсэн юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Saraa goy duuldag ard tumen saraad hairtai hartin Ariunaa charlaad l shih duliirch uhmeer bas aimaar ataarhuu gesen.
2015-07-06
Зочин:
якутууд мундаг дуулдаг байх
2015-07-03