Сирийн 25 иргэнийг цаазалжээ
2015-07-06

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн 25 иргэнийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Сирийн Ракка хотыг эзэлж, эрхээ тогтоосон юм. Цаазын ялыг тус хотод гүйцэтгэсэн байна. Амиа алдсан иргэд бүгдээрээ Сирийн армийн дайчид байсан хэмээн “CAHA” агентлаг мэдээлэв.

 

Хэт даврагчид Сирийн удирдлагуудыг бууж өгөхийг сануулж, “Биднийг хэн ч зогсоож чадахгүй. Бид Сирийн хамгийн их хүн амтай хэд хэдэн хотод эрхээ тогтоосон. Бидний дараагийн зогсоол бол Дамаск хот. Энэ хотыг эзэлж, төв захиргааны байруудыг эзлэх хүртлээ бид зогсохгүй. Мөн бидний эсрэг нэгдсэн бүхэн амиа алдах болно” гэж мэдэгджээ.

 

Цаазын ял гүйцэтгэгчид тун удахгүй барьцаанд байгаа барууны орны иргэдийг цаазалж, хариугаа авах болно гэв.  АНУ, Их Британи тэргүүтэй холбоотон орнууд Иракт цохилт өгсөөр байгаа юм. Тунисийн халдлагаар Британийн 30 иргэн амиа алджээ. Энэхүү халдлагын дараа тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон “Иракийн хэт даврагчдаас болж бид 30 иргэнээ харамсалтайгаар алдлаа. Их Британи улс хэт даврагчдаас хариугаа авах болно. Өнөөдрөөс эхэлж хэт даврагчтай өөр аргаар тулалдах болно” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сирд иргэний дайн гараад байсан биз дээ. Тэгсэн шал илүү 3 дагч хүчин гарч ирээд арми иргэд хоёуланг нь шаачиж байгаа юм уу?
2015-07-06