Элчин сайд нар зөвлөлдөж байна
2015-07-06

Гэрэл зургийг MPA.MN

 

Гадаад хэргийн яамны дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Эхний өдрийн хуралдаанаар тэдэнд Гадаад хэргийн яамны зүгээс  "Гадаад харилцааны тухай хууль” болон “Дипломат албаны тухай хууль”-ийн төсөл боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын талаар танилцуулга хийж, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Мөн энэ зөвлөгөөнөөр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, гадаад сурталчилгааны бодлого, хилийн чанад дахь монгол иргэдтэй харилцах бодлогын талаар хэлэлцэх юм.  Зөвлөгөөний дараагийн өдрүүдэд төлөөлөгчид яам, агентлаг, нийслэл, орон нутаг, МҮХАҮТ, барилга, ноос ноолуурын салбарынхантай уулзалт хийх юм байна.

 

Зөвлөгөөн энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин