Грекийн дэлгүүрүүд хоосорчээ
2015-07-07

 

Грекийн иргэд энэ амралтын өдөр сонголтоо хийж, Европын холбооноос олгох зээлээс татгалзаж, эдийн засгийн хүндрэлээс бие даан гарч, шинэ зээлдэгчидтэй тохиролцоонд хүрэх ёстой гэж үзлээ. Өнгөрсөн долоо хоногт Грект үйл ажиллагаагаа явуулдаг банк, санхүүгийн байгууллагууд хаалгаа барьж, бэлэн мөнгөний машинд байгаа мөнгөө эргүүлэн татсан. Бэлэн мөнгөний хомсдол үүсээд буй учир Грекийн ихэнх дэлгүүр, худалдааны төвүүдэд худалдан авалт буурсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Афины дэлгүүрүүдийн лангуун дээр сахар, гурил, гоймонгоос өөр бараа, бүтээгдэхүүн худалдаалагдахгүй байгаа бөгөөд иргэд энэ хүнсийг авахыг тулд урт дараалал үүсгэх болжээ.

 

Ерөнхий сайд Алексис Ципрас иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн тулд ОХУ тэргүүтэй хэд хэдэн оронтой хэлэлцээр хийхээр төлөвлөж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж, иргэдээ сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулжээ. Тэрбээр “Өнөөдрийг хямрал түр зуур үргэлжлэх болно. Би амлаж байна. Бид хэсэг хугацааны дараа хямралаа гаталж, эдийн засгаа сэргээх болно. Тэр хүртэл надад итгэл хүлээлгэж, шийдвэртэй алхам хийхэд минь туслаарай” гэж хэлжээ.

 

Тус улсын гадаад өр хэдийнэ 300 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Ирэх сараас Грекийн Засгийн газар цалин, тэтгэвэр, халамжаа өгч чадахгүйд хүрнэ хэмээн Европын холбоо таамаглаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Бата:
Хэцүүлдэ эргээдл зээл тусламж авна хятадасл авах болно нэг бол оросоос авна зээл авлаа гэхэд иргэднэ дагаж ирээдл суурьшина хэдэн жилиин дара газар нута тусгаар тогтнол алдагдна
2015-07-07
Зочин:
яг зөв
2015-07-07
ЗОЧИН:
ГРЕКИЙН АРД ТҮМЭН ЖААХАН ТЭСЭХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ ТАЛХ ДАВСТАЙ БАЙХАД ДООД ТАЛ НЬ ХАГАС ЖИЛ АМЬДАРНА ШҮҮ ДЭЭ. АШИГТАЙ БАЙРЛАЛАА АШИГЛАН БОСОХОД БАГАХАН ХУГАЦАА ШААРДАХ БИЗДЭЭ. АРД ТҮМЭН ХЭЗЭЭД ТЭСНЭ. ХҮНИЙ ДАРЛАЛД БАЙСНААС ӨӨРИЙН ХҮЧЭЭР БОСОХ НЬ ИРЭЭДҮЙД АШИГТАЙ.
2015-07-07
Зочин:
яг зөв