Буриадад осолдсон иргэдийг авчирлаа
2015-07-07

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км-ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд энэ сарын 05-нд “Haynda countу” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдсон билээ.

 

Тэгвэл уг автобусад сууж явсан иргэдийг Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, өчигдөр Монголд буцаасан байна. 

 

Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч Т-ийн хувийн эзэмшлийнх аж. Тэрбээр Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 18 багшийг Итгэлт хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа осолдож, 9 хүн гэмтжээ.

 

Дашрамд дурьдахад, осолдсон автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй байжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Zochin setguulch:
Medeegee aldaatai bichsen baina. Dashramd duridihad gedeg ugiig oruulah esgui bsan utgiin tugs aldaa Baina
2015-07-08
Zochin:
Manaihan yvaj chadahgui gerelee shiljuulj medehgui denduu buduuleg yvdag shdee
2015-07-08
Zochin:
1000 km bish 100 geech
2015-07-08
Зочин:
Yaah gj ingej shaaj baidgiin be? UB-s Ulan-Ude hurtel usreel 650 km bga. Tegehed Ulan-Udes 1000km zaid ch geh shig.
2015-07-07
zochin:
Mongol-malan jolooch naraas hol yavah heregtei.
2015-07-07