Армиас 40 мянган цэргээ чөлөөлнө
2015-07-08

АНУ-ын арми ирэх хоёр жилийн хугацаанд явган цэрэг, агаарын хүчин, далайн флотын дивизүүдээс ойролцоогоор 40 мянган цэргийг чөлөөлөхөөр болсон тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. “Армийн зардлыг бууруулж, бүрэлдэхүүний тоог багасгахын тулд 17 мянган ажилтныг халахаар болжээ. Мөн 2017 он гэхэд АНУ-ын арми албан ёсоор 450 мянган цэргийн бие бүрэлдэхүүнтэй байх болно” гэж Пентагон мэдэгдсэн байна.

 

Цэргийн бүрэлдэхүүнийг багасгах төслийг 2014 оны эхээр Пентагоны тэргүүн асан Чак Хагел боловсруулж, АНУ-ын армийг 450 мянгад барих болсныг мэдэгдсэн билээ. Одоогоор Афганистанд 10 мянган америк цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд тэд ирэх оны аравдугаар сард халагдах юм. Иракт 3500 цэрэг тус улсын армид зөвлөгөө өгч, хэт даврагчидтай тулалдаж байна. АНУ-ын армийн бие бүрэлдэхүүнийг нэмэх бодлогыг 1940 оноос хойш баримталж ирсэн бөгөөд Дэлхийн I дайны үед армид 270 мянган цэрэг тулалдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин