Грект дахин боломж олголоо
2015-07-08

Белгийн нийслэл Брюссель хотноо өчигдөр Европын холбооны удирдлагууд Грекийн эдийн засгийн асуудлаар шуурхай хуралдаж, баяр сууриа солилцсон юм. Уулзалтын үеэр Грекийн удирдлагууд эдийн засгийн хямралаас гарах шинэ төлөвлөгөөгөө танилцуулж чадаагүй аж. Европын холбоо сүүлчийн удаа Грекийн Засгийн газарт боломж олгохоор болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Грекийг шинэ төлөвлөгөөгөө танилцуулахад нэг өдрийн хугацаа олгосон байна. Маргааш буюу долоодугаар сарын 9-ны 20.00 цагаас өмнө өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөгөө танилцуулж, дэмжлэг авч чадвал Грек дахин зээл авах боломж бүрджээ.

 

Европын зөвлөлийн дарга Дональд Туск “Грекийг эдийн засгийн хямралаасаа болоод нуран унаасай гэж хүсэхгүй байна. Мэдээж хэрэг тус улсын эдийн засаг хүнд байдалд байна. Грекийн банк, санхүүгийн байгууллагын систем нуран унах нь бүх Европт сөрөг нөлөөтэй. Зөвхөн Грек хохирч үлдэхгүй. Европ тэр чигтээ хохирох болно. Энэ бүхний гадна уснаас хуурай үлдэх тун хэцүү” гэж хэлжээ.

 

Германы Канцлер Ангила Меркел “Грек шинэ төлөвлөгөөгөө танилцуулж биднийг итгэлийг дахин олох хэрэгтэй. Грекийг хямралаа шийд хэмээн ганцааранг нь үлдээж чадахгүй” гэсэн байна.

 

Ирэх ням гаригт Берлин хотноо Европын холбооны гишүүн орны удирдлагууд чуулж, Грекийн асуудлаар ярилцахаар болжээ. Энэхүү чуулга уулзалтын үеэр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас шинэ зээлдэгчтэй гэрээ байгуулахын тулд бүхий л бололцоогоо ашиглах болно хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин