Донецк, Луганскийн цахилгааныг тасалжээ
2015-07-08

ОХУ өнөөдрөөс эхлэн Украины зүүн хязгаарын Луганск, Донецк мужийг цахилгаанаар хангахаа зогсоосон тухай “TASS” агентлаг мэдээллээ. Энэ тухай Украины Эрчим хүчний сайд Володимир Демчишиний мэдэгдсэн байна. Тэрбээр “Орос зүүн хязгаарт нийлүүлсэн цахилгааны төлбөрөө авч чадаагүй учир цахилгаан нийлүүлэхээ зогсоосон. Энэ асуудлаар Киевийн удирдлагууд ярилцахаар болсон” гэж мэдэгджээ.

 

Украины зүүн хязгаарыг цахилгаанаар хангасны хариуд ОХУ сарын 15 сая ам.доллар авахаар гэрээ байгуулсан байна. Энэхүү төлбөрийг хэн төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Украины Ерөнхий сайд Арсений Янюцек өнгөрсөн дөрөвдүгээр сард салан тусгаарлагчдад алдсан бүс нутгуудад цахилгаан, халуун ус нийлүүлэхийг хориглосон юм. Янюцек “Бид зүүн хязгаарыг хяналтадаа авах хүртэл цахилгаан нийлүүлэхгүй” гэжээ.

 

“Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко “Биднийг ямар ч байдлаар шахан гадуурхаж, үл тоож болно. Тун удахгүй Донецк бие даасан тусгаар улс болж, Украинаас өрх тусгаарлах болно. Тэр хүртэл ямар ч бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөхгүй. Халуун ус, цахилгааны асуудлаар Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, ярилцах болно” гэсэн байна.

 

Салан тусгаарлагчид ирэх есдүгээр сард бүх нийтийн сонгууль явуулахаа Ерөнхийлөгч Петр Порошенкод мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongoliin tomchuud ahtai baihiig morooddog. tusgaar togtnoloo aldah iim l muuhai gutamshig. ukrainuud tengeesee ichij baigaa baih daa
2015-07-08
Зочин:
mongoliin tomchuud ahtai baihiig morooddog. tusgaar togtnoloo aldah iim l muuhai gutamshig. ukrainuud tengeesee ichij baigaa baih daa
2015-07-08
Зочин:
mongoliin tomchuud ahtai baihiig morooddog. tusgaar togtnoloo aldah iim l muuhai gutamshig. ukrainuud tengeesee ichij baigaa baih daa
2015-07-08