14 дэд хурандаад Хурандаа цол олголоо
2015-07-08

 

Өнөөдөр  Батлан хамгаалах салбарт шагналын хур буусан өдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр Бригадын генерал цолтон төрсөн бол ЗХЖШ-ын даргын тушаалаар эх орноо батлан хамгаалах их үйлсэд амжилттай ажиллаж буй зарим дэд хурандаад Хурандаа цол олголоо. БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Ганхуяг, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баясгалан, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Эрдэнэбат, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа Ж.Даваарагчаа, Хилийн 0168 дугаар ангийн захирагч дэд хурандаа П.Батбилэг нарын 14 дэд хурандаад Хурандаа цол олголоо.

Shuud.mn
Сонин хачин