Брюс Уиллис хамтрагчаа гэмтээжээ
2015-07-08

 

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис Калифорни мужид “Venice Beach” киноны зураг авалтад оролцож байна. Тус кино ирэх оны эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Брюс Уиллис тэтгэвэртээ гарсан Денни гэх цагдаагийн ажилтны дүрийг бүтээж байгаа юм. Зураг авалтын үеэр жүжигчин эр хамтран тоглогч, залуу жүжигчин Эдвард Шоны хамрыг хугалах шахсан тухай “TMZ” сайт мэдээллээ.

 

Жүжигчид далайн эрэгт зодолж буй хэсэгт тоглож байжээ. Брюс Уиллис зохиолын дагуу Шоныг шанаан тус газарт нь цохих үедээ алдаа гаргаж, жинхэнээсээ цохиж, хамраас нь цус гаргажээ. Хэрвээ илүү хүчтэй цохисон бол Шоны хамар хугарах байсан хэмээн эмч нар мэдэгдсэн байна.

 

Брюсын алдаанаас болж зураг авалт хэсэг хугацаанд завсарлаж, зодооны хэсэгт Шоны оронд орлон тоглогч тогложээ. Брюс Уиллис фэйсбүүктээ “Тэр их ойрхон зогсч байсан. Миний гар түүний нүүрэнд хүрнэ гэж бодоогүй. Намайг уучлаарай. Дараа илүү болгоомжтой байх болно” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Er surtei yum alga. Yalaag zaan bolgodog humuust zoriulsen medee bna. Hugarna uu hugalna uu. Mongolin zampirch dampuursan toriinhoo toloo sanaa setgelee chileeh tsag negent boljee.
2015-07-09