“Зуны зугаатай аялал” хөтөлбөрийн тохирлын эзэд шагналаа гардан авлаа
2015-07-09

ХААН Банкнаас хүүхэд багачуудын ирээдүйд дэмжлэг үзүүлэх зорилготой хуримтлал бий болгох “Зуны зугаатай аялал” хөтөлбөрийг 05-р сарын 18-аас 06-р сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулсан билээ.

 

Тус хөтөлбөрт “Боловсрол Хүүхдийн Ирээдүй” хадгаламжиндаа 20,000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй орлого нэмсэн, шинээр хадгаламж нээлгэсэн бүх харилцагч багачууд оролцсон юм. Монгол орон даяар үргэлжилсэн “Зуны зугаатай аялал” хөтөлбөр нь “Найрамдал” зусланд амрах 5 харилцагч, Хонг Конгийн Disney Land, Ocean Park-руу  аялах 5 харилцагч хүүхдийг МҮОНТ-ээр шууд дамжуулан тодруулсан.

 

ХААН Банкны хамт олон “Зуны зугаатай аялал” хөтөлбөрийн тохирлын эзэд болсон бяцхан багачуудыг 07-р сарын 08-ны өдөр хүлээн авч шагналыг гардуулсан бөгөөд хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж буй эцэг эхчүүдэд талархал илэрхийллээ.

 

Залуу хойч үедээ хуримтлалын ашиг тусыг таниулах нь зөвхөн хувь хүний санхүүгийн байдлыг баталгаажуулахаас гадна улс орны эдийн засаг, ирээдүйтэй салшгүй холбоотой. ХААН Банк хүүхэд багачуудынхаа ирээдүйг илүү баталгаатай, гэрэл гэгээтэй байгаасай гэсэн зорилгоор “Боловсрол Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд, хүүхдүүдээ санал болгож буй бөгөөд хамгийн өндөр хүүтэй хадгаламжийн үйлчилгээ юм.

 

Хүүхдийнхээ ирээдүйд зориулан хадгаламжийн үр өгөөжийг үнэлэн, хуримтлал үүсгэж буй эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.   

 

“3уны зугаатай аялал” хөтөлбөрийн тохирлын эздийг танилцуулж байна.

Хүүхэд бүр зуны амралтаа баяр хөөртэй, инээд дүүрэн өнгөрүүлэх болтугай.

Shuud.mn
Сонин хачин