УФА: Хөршийн уулзалт хийлээ
2015-07-10

ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна. Уфа хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар уулзалж, хоёр дахь удаагаа  хөршийн уулзалт зохион байгуулсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Энэхүү уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан хэмээн Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гурван улсын хамтарсан дээд хэмжээний “Улаанбаатар уулзалт”-ыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Путин, Си Зиньпинд хэлжээ. Энэхүү саналыг Си дарга найрсагаар хүлээн авсан аж. Анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны есдүгээр сарын 11-нд Тажикистаны нийслэл Душанбе хотноо болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
elbegee bolio:
2 aguu udirdagchiin gold yun ulger xailaach zogsoj bgan...amnaas tsaashgu alia gar...
2015-07-10